Малайзад хулгайн анчид устаж үгүй болоход ойрхон байгаа Борнеогийн заан (өдгөө дэлхий дээр үлдсэн зааны төрлөөс хамгийн жижиг нь)-ы тугалын соёог авахын тулд 70 удаа буудан алжээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гариг (2019.09.23)-т нэгэн загасчин Малайзын Сабах мужийн голоос тус эм тугалыг үхсэн байдалтай, модноос уяатай байхад нь олсон байна.
Зааны тугалыг 70 удаа буудсан бөгөөд зүүн чамархайг нь цоолсон байсныг тогтоосон аж. Мэргэжилтнүүд зааны тугалыг хэр хугацаанд тарчилж үхсэнийг мэдэх боломжгүй гэж хэлсэн ч чамархайд нь буудсан тохиолдолд шууд үхэлд хүргэнэ гэжээ.
Сабах зэрлэг ан амьтдын газрын захирал Аугустин Туга амьтныг харгис хэрцгийгээр хөнөөсөн болохыг хэлсэн байна. Загасчид дээрх зааны тугалыг эрэг рүү аваачихын тулд ойролцоох фермээс хүнд машин механизм авчрах шаардлагатайг эрх баригчдадаа уламжилжээ.
Цагдаагийн газраас зааны тугалыг хөнөөсөн байж болзошгүй 4-5 хулгайн анчныг эрэн сурвалжилж байгаа аж. Зэрлэг байгальд өдгөө 1500 орчим Борнеогийн бяцхан тугал үлдсэн бөгөөд Малайзын хуулиар бүрэн хамгаалагджээ.
Хэрвээ дээрх амьтныг агнасан нь тогтоогдвол гэмт этгээдийг таван жил шоронд хорьж, эсвэл 60 мянган ам.доллараар торгох хуулийн заалттай юм байна.
Эх сурвалж: DAILY MAIL