ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтнийг саатуулжээ

ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтнийг саатуулжээ

АТГ-аас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьсон талаарх мэдээлэл ил болоод байна. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 30-ны 16.00 цагийн орчимд АТГ-аас тус яамны мэргэжилтнүүдийн өрөөнд нэгжлэг хийж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явжээ.

Ингэхдээ, тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулаад байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

Сануулахад, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг нарын 13 хүнийг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас мэдэгдсэн билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж