Манчестер Юнайтед клуб 30 жил байгаагүй муу амжилттайгаар улирлыг эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Манчестер Юнайтед клуб 30 жил байгаагүй муу амжилттайгаар улирлыг эхлүүлэв

Манчестер Юнайтед клуб 30 жил байгаагүй муу амжилттайгаар улирлыг эхлүүлэв

Английн хөлбөмбөгийн премьер лигийн долдугаар тойргийн сүүлийн тоглолт урьд шөнө “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Манчестер Юнайтед болон Арсенал клубын хооронд боллоо. Тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд талбайн эздээс 22 настай залуу хагас хамгаалагч С.МкТоминари тоглолтын эхний хагас өндөрлөхтэй зэрэгцэн 16-н шугамны гаднаас гайхалтай нэгэн цохилтоор Арсенал клубын хаалгач Б.Леногийн хаалганы баруун дээд буланд цохин гоол оруулсан. Гэхдээ талбайн эздийн тэргүүлэл тийм ч удаан үргэлжлээгүй, тоглолтын 58 дахь минутанд Арсенал клубын П.Обумеянг тоглолтын тэнцээний гоолыг оруулав. Хажуугийн шүүгч отон тоглолтын туг өргөсөн ч энэ VR технологиор бичлэг үзэн гоолыг тооцсон.

Тус тоглолтод Манчестер Юнайтед нэг оноо авснаар Английн премьер лигийн хүснэгтийн аравдугаар байранд есөн оноотой бичигдэж байна. Энэ бол Манчестер Юнайтед клубын сүүлийн 30 жилд үзүүлж буй хамгийн муу эхлэл юм. Хангалтгүй улирлыг үдсэн 2013-2014 оны улиралд Д.Мойс болон Р.Гиггз нарын удирдлага дор, 2016-2017 онд Ж.Моуриньогийн удирдаж байсан Манчестер Юнайтед клуб ч ийм эхлэлийг үзүүлэж байгаагүй юм. Манчестер Юнайтед клуб алдарт А.Фергюсоны эрин үеийн эхний үед 1989-1990 оны улиралд лигийн эхний долоон тойрогт ердөө хоёр хожил, нэг тэнцээтэй, долоон оноотой улирлыг эхлүүлсэн байдаг. Тэр цагаас хойш 30 жилийн дараа О.Сульшер дасгалжуулагчийн үед хамгийн муу улирлыг эхлүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж