Жон Болтон: Ким Жон Ун цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Жон Болтон: Ким Жон Ун цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй

Жон Болтон: Ким Жон Ун цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон Даваа гариг /2019.09.30/-т Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзах бодолгүй байгааг анхааруулж, Трампын Засаг захиргаа Хойд Солонгостой дээд хэмжээний уулзалт хийх талаар хүчин чармайлт гаргахгүй байна хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр Вашингтонд төвтэй Гадаад бодлогын судалгааны төвд байрладаг Стратегийн ба Олон улсын судалгааны төвд үг хэлэхдээ “Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ цаашид улам сайжруулахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж хэлсэн байна.

Хойд Солонгос, Афганистан болон бусад асуудалд баримталж буй АНУ-ын бодлогын талаар Трамптай зөрчилдсөөр ирсэн тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын эхээр Цагаан ордныг орхисон билээ.

Болтон Трампын Засаг захиргаанаас гарснаас хойш Даваа гаригт анх удаа олон нийтэд хандан үг хэлэхдээ Хойд Солонгосоос үүдэх аюулын талаарх “нуугдмал” бодлоо чөлөөтэй илэрхийлж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ Хойд Солонгос хэд хэдэн удаа ойрын зайн тусгалтай пуужин туршсан нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэрэг” гэжээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж