Хакухо М.Даваажаргал 12 жилийн дараа Бүх Японы аваргад түрүүлэв | News.MN

Хакухо М.Даваажаргал 12 жилийн дараа Бүх Японы аваргад түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргал 12 жилийн дараа Бүх Японы аваргад түрүүлэв

Хакухо М.Даваажаргал 12 жилийн дараа Бүх Японы аваргад түрүүлэв

Японы нийслэл Токио хотын “Кокугикан” ордонд Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн өчигдөр /2019.09.30/ боллоо. Тус тэмцээнд мэргэжлийн сүмо бөхийн Их Аварга Хакухо М.Даваажаргал түрүүлжээ. Аварга М.Даваажаргал хамгийн сүүлд 2007 онд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм.

Их Аварга Хакухо М.Даваажаргал энэ 2019 он гарсаар бэртэл гэмтлийн улмаас багагүй хугацаанд дэвжээнд гараагүй байсан. Энэ оны тавдугаар сарын барилдааныг баруун гарын бэртлийн улмаас өнжсөн бол өнгөрсөн есдүгээр сарын барилдааны өмнө бэртлээ сэдрээснээр гурав дахь өдрөөс башёг орхисон. Тэгвэл багагүй хугацаанд бэртэл, гэмтэлтэй тулгараад байсан Их аварга Хакухо М.Даваажаргал эргэн ирж буйгаа Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр харууллаа. Тэмцээнд ганц ч уналгүй, тав давж түрүүллээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-01 43.242.242.59

Монгол хүн М.Даваажаргал түрүүлсэн байна. Сэтгэл санаа нь монголдоо байгаа . Битгий хачин юм бичиж байгаач

Avatar

иргэн 2019-10-01 66.181.176.134

Японы иргэн өөрийн орны аварга болсон байна, бид юугий нь гайхах вэ дээ. мэдээлэх ч хэрэггүй юм бишүү?

Avatar

Зочин 2019-10-01 43.228.131.45

Монгол хүний чадварыг харуулсан сайхан мэдээ байна Баяр хүргэе. Тухайн спортоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн, хамгийн сайн мэргэжсэн хүнийг Япон улсын иргэн болгох, багшлуулах, арга туршлагыг нь авч үлдэхийг бодолгүй яахав. Япон улсын бодлого мундаг байна

Avatar

зочин 2019-10-01 202.126.89.217

б бямбабаяр түрүүллээ зөвүү

Avatar

зочин 2019-10-01 202.21.117.2

ЗӨВ ДӨӨ

Avatar

Зочин 2019-10-01 202.179.27.136

Монгол хүний чадварыг харуулсан сайхан мэдээ байна Баяр хүргэе. Тухайн спортоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн, хамгийн сайн мэргэжсэн хүнийг Япон улсын иргэн болгох, багшлуулах, арга туршлагыг нь авч үлдэхийг бодолгүй яахав. Япон улсын бодлого мундаг байна

Avatar

Зочин 2019-10-01 202.180.220.186

Япон улсын иргэн Даваажаргал Бүх-Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд түрүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж