Хакухо М.Даваажаргал 12 жилийн дараа Бүх Японы аваргад түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргал 12 жилийн дараа Бүх Японы аваргад түрүүлэв

Хакухо М.Даваажаргал 12 жилийн дараа Бүх Японы аваргад түрүүлэв

Японы нийслэл Токио хотын “Кокугикан” ордонд Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн өчигдөр /2019.09.30/ боллоо. Тус тэмцээнд мэргэжлийн сүмо бөхийн Их Аварга Хакухо М.Даваажаргал түрүүлжээ. Аварга М.Даваажаргал хамгийн сүүлд 2007 онд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм.

Их Аварга Хакухо М.Даваажаргал энэ 2019 он гарсаар бэртэл гэмтлийн улмаас багагүй хугацаанд дэвжээнд гараагүй байсан. Энэ оны тавдугаар сарын барилдааныг баруун гарын бэртлийн улмаас өнжсөн бол өнгөрсөн есдүгээр сарын барилдааны өмнө бэртлээ сэдрээснээр гурав дахь өдрөөс башёг орхисон. Тэгвэл багагүй хугацаанд бэртэл, гэмтэлтэй тулгараад байсан Их аварга Хакухо М.Даваажаргал эргэн ирж буйгаа Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр харууллаа. Тэмцээнд ганц ч уналгүй, тав давж түрүүллээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж