Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт болно

Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт болно

Хөлбөмбөгийн Ази тивийн клубуудын аваргуудын лигийн 2019 оны хагас шигшээгийн тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. Хагас шигшээгийн эхний тоглолтууд өнөөдөр болон маргааш явагдах бол хариу тоглолт аравдугаар сарын 23-нд болно.

52 дахь жилдээ зохиогдож буй Азийн аваргуудын лигийн хагас шигшээд Японы “Урава Ред Даймондс”, Хятадын “Гуанжоу Эвергранд”, Саудын Арабын “Аль-Хиляль” болон Катарын “Аль-Садд” багууд шалгараад байна. Энэ жилийн Азийн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан багууд бүгд тус тэмцээний цомыг хоёронтоо өргөсөн Ази тивийн хүчтэй багууд ажээ. Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолт арваннэгдүгээр сарын 9 болон 24-ий өдрүүдэд болно.

Хагас шигшээ тоглолтын хуваарь:

  • Аравдугаар сарын 1-ий 23.30 мин: Аль-Садд – Аль-Хиляль
  • Аравдугаар сарын 2-ны 18.30 мин: Урава Редс – Гуанжоу Эвергранд

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж