Хөлбөмбөгийн Ази тивийн клубуудын аваргуудын лигийн 2019 оны хагас шигшээгийн тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. Хагас шигшээгийн эхний тоглолтууд өнөөдөр болон маргааш явагдах бол хариу тоглолт аравдугаар сарын 23-нд болно.
52 дахь жилдээ зохиогдож буй Азийн аваргуудын лигийн хагас шигшээд Японы “Урава Ред Даймондс”, Хятадын “Гуанжоу Эвергранд”, Саудын Арабын “Аль-Хиляль” болон Катарын “Аль-Садд” багууд шалгараад байна. Энэ жилийн Азийн аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан багууд бүгд тус тэмцээний цомыг хоёронтоо өргөсөн Ази тивийн хүчтэй багууд ажээ. Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолт арваннэгдүгээр сарын 9 болон 24-ий өдрүүдэд болно.
Хагас шигшээ тоглолтын хуваарь:
- Аравдугаар сарын 1-ий 23.30 мин: Аль-Садд – Аль-Хиляль
- Аравдугаар сарын 2-ны 18.30 мин: Урава Редс – Гуанжоу Эвергранд
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ