23 дугаар сургуулийн “Элит” бүлгийн өсвөрийн аврагчид тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

23 дугаар сургуулийн “Элит” бүлгийн өсвөрийн аврагчид тэргүүллээ

23 дугаар сургуулийн “Элит” бүлгийн өсвөрийн аврагчид тэргүүллээ

НОБГ-аас нийслэлийн түүхт 380 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж “Өсвөрийн аврагч-2019” нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас  аваргаар шалгарсан  Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлэг, Багануур дүүргийн “Боловсрол” сургуулийн “Ялалт” бүлэг, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн “Бүргэд” бүлэг, Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн “Шонхор” бүлэг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн “Дөл” бүлэг, Сонгинохайрхан дүүргийн 124 дугээр сургуулийн “Цасны барс” бүлэг, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “Хар Ирвэс” бүлэг, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн “Аравт” бүлэг, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлгийн нийт 60 гаруй өсвөрийн аврагч оролцсон юм.

Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нийлбэр оноогоор гутгаар байрт Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Ялалт” бүлгийн сурагчид, дэд байрт Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн “Дөл” бүлгийн сурагчид шалгарсан бол Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлгийн сурагчид  тэргүүн байр эзэлж, 10 дугаар сард зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.

Харин тэмцээний “Шилдэг сурагч”-аар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “Хар ирвэс” багийн  ахлагч Б.Батдорж шалгарсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж