"З.Энхболд дарга миний асуултад хариулчихвал тэгээд л болох юм" | News.MN

"З.Энхболд дарга миний асуултад хариулчихвал тэгээд л болох юм"

"З.Энхболд дарга миний асуултад хариулчихвал тэгээд л болох юм"

"З.Энхболд дарга миний асуултад хариулчихвал тэгээд л болох юм"

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед та юу хийж байна. Ингэж асуухын учир нь таныг ажил хийж амьдраач гэж нэг компанийн захирал шүүмжилсэн?

-Би ч уг нь ажил хийгээд л амьдарч байгаа. Улсаас нэг ч төгрөгийн ажил авч байсангүй, төрийн өмчит компанид ч ажиллаж байсангүй. “Гложекс Консалтинг” ХХК-иа 2008 онд үүсгэн байгуулснаас хойш улсад таван тэрбум орчим төгрөгийн татвар төлсөн байдаг юм. Одоо бид 150 гаруй ажилтантай, геологи, хайгуул, нөөцийн үнэлгээний зөвлөх үйлчилгээний компанийг Австралийн болон Канадын стандартаар олон улсын хөрөнгө оруулалт, техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ажилладаг. Хоёр дахь чиглэл маань улсдаа хөрөнгө оруулалт татах. Зүүн Азийн бүс нутагт нэлээд нэр хүндтэй болсон “Coal Mongolia” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж ирснийг мэдэх байх. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Австрали, Азийн уул уурхайн металлургийн институтийн гишүүн. 125 жилийн түүхтэй энэхүү холбооны гишүүн болно гэдэг асар том сорилт байдаг. Би 15 жил тасралтгүй ажиллаж байж тэнцэж, энэ байгууллагын гишүүн болсон. Ингэснээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхайн төслүүдийн тайланг нэр хүндээрээ итгэмжилж, Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржүүд дээр мөнгө босгох тайланг манай монгол инженер залуус хийдэг юм. Манайд ажилладаг гадаад инженер гэж байхгүй. Бид Австрали, Канадуудын хийдэг байсан ажлыг хийдэг болсон. Гадаад инженерүүдийг Монголын зах зээлээс шахаж чадаж байгаа ийм л компани. Тэгэхээр намайг ажил хий гээд заагаад байх шаардлага байхгүй болов уу.

-Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын "Coal Mongolia” чуулган бол Л.Наранбаатар гэдэг хүний нэрийн хуудас гэж хэлж болохоор. Гэтэл энэ жилээс яагаад “Монгол нүүрс ассоциаци”-д шилжүүлчхэв?

-2011 оноос хойш бид найман жилийн турш энэ чуулганыг хувийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж, нуруун дээрээ үүрч ирсэн. Нүүрсний салбарын өсөлт, уналтын үе ч байсан. Засгийн газраас нэг ч төгрөг авдаггүй. Харин ч Засгийн газрын төлөөллийг урьж оролцуулж, бодлогоо танилцуулахыг урьдаг ийм хурал. Найман жилийн үйл ажиллагаанд нэр хүндтэй хурал болсон байна. Зөвхөн Монголын биш Азийн нүүрсний салбарын том чуулган болсон. Жилдээ 3000 орчим хүн оролцдог. Зөвхөн чуулганы үйл ажиллагаанд оролцсон гадаадын зочид, төлөөлөгчдийн Улаанбаатарт үлдээж буй үйлчилгээний мөнгө багадаа тэрбум төгрөгийн ашиг өгдөг. Салбар өсч, дараагийн шатанд гарах ёстой. Нэг компани, хувийн хэвшил өөрөө зардал гаргаад, ивээн тэтгэгч болон хуралд оролцохын тулд мөнгө төлж буй хүмүүсийн төлбөрөөр өнөөдрийг хүртэл нуруун дээрээ үүрээд аваад ирсэн. Цаашид “Монголын нүүрс ассоциаци”-д шилжүүлэх нь салбарын, Монголын эрх ашиг юм байна гэж харсан. Тэгээд бид тэднийд хүсэлт тавьсан. Чуулганыг цааш нь аваад яв. Одоо мөнгө олдог чуулган болчихсон. Олсон мөнгөө харин нүүрсний салбарын бодлогын судалгаанд зарцуул, энэ салбарыг хөгжүүлэхэд зарцуулаарай. Хэрэв олсон ашиг орлогоо зарцуулж чадахгүй бол бид чуулганаа буцаагаад авч болно шүү гэсэн нөхцөлтэйгөөр өгсөн. Найман жилийн хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа. Цаашид “Монголын нүүрс ассоциаци” чуулганыг нэр төртэй аваад явна гэдэгт итгэл дүүрэн байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялаг төрийн нийтийн өмч байна гэж томьёолохоор болсон нь хэр оновчтой заалт вэ?

-Одоогийн Үндсэн хууль болон органик хуулиудад байгалийн баялгийн ашиглалтын талаар хангалттай томьёолчихсон. Өөр өөрчлөлт хэрэггүй. Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялаг ард түмний өмч байна” гээд маш тодорхой заачихсан. Энэ заалт хэвээрээ үлдээсэй л гэж би хүсч байна. Өнөөдөр төрийн өмчит компаниуд ард түмний өмч бус улстөрчдийн өмч болж хувирсан. Тэнд очсон дарга, цэрэг нь бүгд 200, 570 машинтай болдог цаашлаад том хауст амьдардаг, барилгын бизнестэй хүртэл болж байна. Цөөн хэдэн улстөрчийн баяжиж, хөлждөг өмч болж хувирсан гэсэн үг. Бодит байдал ийм байхад байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн одоогийн заалтаараа байсан нь дээр. Ард түмний мэдэлд 100 хувь байгаа байгалийн баялгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 51  хувь нь л чинийх шүү гэсэн өөрчлөлт хийх гэж байгаа нь маш буруу.

-Сүүлийн үед Засгийн газар хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж байгаа. Хариуцлагагүй компаниудаас болж хариуцлагатай компаниуд нь буруутгагддаг нийтлэг зураг харагддаг. Ямар үйл ажиллагаа явуулж байвал хариуцлагатай гэж дүгнэх ёстой юм бол?

-Хариуцлагатай уул уурхайг ярихын тулд хариуцлагагүй уул уурхайн тодорхойлолтыг хэлэх нь зөв болов уу. Учир нь, нийгэмд хариуцлагагүй гэдэг ойлголт илүүтэй бий болсон. Татвараа төлдөггүй, олборлолтоо техникийн зураг төслийн дагуу явуулдаггүй, нөхөн сэргээдэггүй, ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй, тухайн орон нутгаас худалдан авалт хийдэггүй, орон нутгийн иргэдийг дэмждэггүй бол хариуцлагагүй уул уурхай. Үүний эсрэг нь мэдээж хариуцлагатай уул уурхай. Ихэнхдээ Хөрөнгийн биржид бүртгэлтэй, засаглал нь зөв, олон нийтийн хөрөнгө оруулалттай буюу олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн хариуцлага илүү өндөртэй ажилладаг. Тэдний сайн туршлагыг Засгийн газар таниулан сурталчилж, хөхиүлэн дэмждэг байх хэрэгтэй. Энэ нь бусдадаа зөв үлгэр дуурайлал болно. “Эко Алтан Заамар” бол хариуцлагагүй уул уурхайн хамгийн тод жишээ.

-Та салбараа коксын үйлдвэртэй болохыг дэмждэг биз дээ?

Мэдээж, дэмжилгүй яахав. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Би коксын үйлдвэрийг дэмжинэ, коксжих нүүрс баяжуулж гаргахыг дэмжинэ. Зөв уул уурхайг дэмжинэ. Харин нууцлагдмал, ил тод бус, хөрөнгө оруулагч нь үл мэдэгдэх, улстөрчдийн нөлөө орсон байж магадгүй, ялангуяа 1072 хувьцаа эзэмшигчидтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн асуудалд би шүүмжлэлтэй хандана.

 -Сүүлийн үед та “Страто” гэх компанитай дайн зарлаад байгаа харагдах юм. Тухайн компанийн удирдлагын зүгээс таныг үндэслэлгүй зүйл ярьж байна гэсэн тайлбарыг өгсөн. Та үнэхээр үнэн бодитой зүйл ярив уу, эсвэл гүтгэсэн юм уу?

-Би тэр компанитай огт дайн зарлаагүй. Би уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Энэ салбарын төлөө, Монгол Улсад баяжуулах үйлдвэр, нүүрсний салбарын дараагийн хөгжлийг авчрах зорилготой яваа хүн. Би “Страто” компанийн захирлыг нь ч мэдэхгүй. Төслийнх нь талаар ерөнхий ойлголттой. Би иргэн хүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуайгаас нэг асуулт асуусан. Тэр асуултынхаа хариултыг л авъя гэсэн юм. З.Энхболд дарга миний асуусан асуултад хариулчихвал тэгээд л болох юм. Тэгэхгүй ажил хийж яваа залуучуудаа урдаа бариад хэрүүл хийж байгаа мэт хандлага үзүүлж байгаа нь хачирхалтай байна. Бас өөрөө яагаад үүнд хариулт өгөхгүй байна вэ гэдэг нь сонин. Хариулт өгөхгүй байгаа нь энэ компанитай холбоотой гэх хардлагыг улам илүү төрүүлж байгаа.

-1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо гээд явж байсан хүн гэнэт тус компанийг шүүмжлээд байгаа нь сонин байна л даа?

-Та бүхэн намайг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг холбооны тэргүүн гэдгийг мэднэ. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд очих ногдол ашигтай холбоотой асуудал манай холбооны анхаарлын төвд байдаг. Зүүнбаянгийн төмөр замыг 1072 хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр Засгийн газар хүчээр шийдээд тухайн төмөр зам руу 800 тэрбум төгрөг оруулахаар болчихсон. Өөрөөр хэлбэл, бидний ногдол ашгийг биднээс асуухгүйгээр аваад төмөр зам руу шилжүүлчихсэн. Гэтэл  "Страто” компани нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын оффист байрладаг нь хардлага төрүүлсэн учраас би шүүмжилсэн. Ийм л зүйл.

-ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ӨӨРӨӨ Л ХАРИУЛАХГҮЙ, ШҮҮХ ЦАГДАА БОЛООД БАЙГАА НЬ ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА-

-Тэгэхээр  З.Энхболдын дүүгийнх нь оффист "Страто” компани  үйл ажиллагаа явуулж байгаа нь таны  хардлагыг төрүүлсэн гэж ойлголоо?

-“Coal Mongolia” чуулганы үеэр надаас нэг сэтгүүлч асуусан. З.Энхболдтой дандаа яагаад асуудал үүсгээд байдаг юм бэ гэж. З.Энхболддоо асуудлын гол нь биш. Энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байна. УИХ-ын дарга байсан хүн. Тавантолгойн ногдол ашгаас ард түмэнд хүртээхийн төлөө ажиллаж байгаа гэж ярьдаг хүн шүү дээ. Тэгсэн хэр нь ярьж байгаагийнхаа эсрэг зүйл хийгээд байдаг. "Угтаа “Эрдэнэс Тавантолгой” компанид баяжуулах үйлдвэр огт хэрэггүй. Төмөр зам барих ч хэрэггүй. Авто замаа барьчих юм бол илүү олон ажлын байр бий болно” гэж ярьдаг "З.Энхболдын төрсөн дүү нь яагаад Страто компанийн оффист ажиллаад сууж байдаг юм бэ, тэр Страто компанийн нүүрс баяжуулах үйлдвэр руу бидний Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгаар баригдаж буй Зүүн Баянгийн төмөр зам чиглэж байна" гэдэг асуултыг би Монгол Улсын иргэнийхээ хувьд мөн 1072 хувьцаа эзэмшигчийнхээ хувьд твиттер хуудсаараа дамжуулан З.Энхболд гуайгаас асуусан. З.Энхболд дарга иргэний твиттерээрээ асуусан асуултад хариулчихгүй цагдаад хандаад, хэвлэл мэдээллийн кампанит пиар ажил явуулаад байгаа нь сэжиг бүхий байна. Хариулахгүй байх тусам “Эрдэнэс Тавантолгой” компанийн маань ашиг “Страто” компаниар “угаагдаад” байгаа юм биш биз дээ гэх хардлага олон нийтийн дунд бий болж байна.

-Та цагдаад очиж мэдүүлэг өгсөн гэсэн үү?

-Тийм ээ. Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг үүсгэн хавтаст хэрэг нээгээд намайг байцаан шалгаж байгаа. Намайг шалгаж байгаа н.Ганболд гэж хурандаа “Яагаад дарга нартай холбоотой асуулт асуугаад байгаа юм бэ. Танд Зөрчлийн хэрэг үүсгэн шалгана” гэж хэлсэн. Би дуудсан цагт нь очиж мэдүүлгүүдийг нь өгч байгаа. Уг нь бол иргэний асуултад З.Энхболд дарга “Би хамааралгүй” гээд хэлчих амархан даа. Цагдаа шүүхэд хандаад байх шаардлагагүй гэж бодож байна. Хэрвээ Монголын хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн бүгд З.Энхболд гуайгаас ингэж асуух юм бол бүгд цагдаад дуудагдаж, байцаагдах юм уу, тэгж л ойлгогдохоор байна.

-Та “Страто” компанийг ТЭЗҮ-гүй үйлдвэр барьсан гэж гүтгээд байгаа юм биш үү. ТЭЗҮ-гээ батлуулж, бүх зөвшөөрөл, бүх шаардагдах материалыг бүрдүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдгийг компанийн захирал нь хэлж байгаа?

-Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжилтнүүдийн зөвлөлөөр батлуулахаар ТЭЗҮ-ээ 2018 оны арваннэгдүгээр сард хүсэлт өгсөн байна. Үүнээс 1-2 сарын дараа ТЭЗҮ-г нь хүлээж авах тушаал гардаг. Тэгэхээр хугацааны хувьд 2019 оны нэгдүгээр сар орчимд үйлдвэр барих албан зөвшөөрөл нь гарах учиртай. Энэ зөвшөөрлийн дараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гэж гардаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гарах хүртэлх процесс мөн 3-5 сар үргэлжилдэг. Үүний дараа орон нутгийн иргэдийн зөвшөөрөл, дэд бүтэц барьж байгуулах зөвшөөрөл гээд нийт 38-40 төрлийн зөвшөөрөл авдаг. Дахиад ТЭЗҮ гарснаас хойш дор хаяж жилийн дараа барилга байгууламжийн ажлаа эхлэх процесс явагддаг юм. Тэгэхээр жирийн үйлдвэрлэл, уурхай эрхлэгч компанийн хувьд барилга байгууламж барих зөвшөөрлөө авахын тулд хоёр жилийн хугацаа зарцуулдаг. Харин энэ компанийн хувьд түрүүлээд барилга нь баригдаад хойноос нь ТЭЗҮ нь нөхөгдөөд батлагдчихсан байна. Цаг хугацааны хувьд ингэж харагдаж байна. Би үүнийг нь л хэлсэн. Тэгэхээр энэ компанид том ар тал байна. Магадгүй өнөөдөр миний асуултад хариулахгүй байгаа З.Энхболд дарга юм уу, хэн юм бэ гэдэг асуудал. Үүнд л хариулт авмаар байна. Энэ зөвхөн миний хүсээд байгаа асуулт биш хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний хүсээд байгаа асуулт юм. Яагаад гэвэл ногдол ашиг 800 тэрбум төгрөгийг биднээс асуухгүйгээр тэр үйлдвэр рүү чиглүүлж, төмөр зам бариад байна шүү дээ. Тийм учраас асуух л ёстой асуултын нэг.

Мөн иргэд хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компаниас асар их хэмжээний нүүрс тоос шороо татуулан тээвэрлэж тэнд байгаль орчин сүйтгэж байна гэдэг гомдлыг орон нутгийн иргэд нь хэлж байгаа. Хоёрдугаарт, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрсийг нь угааж өгнө гэдэг байдлаар ТЭЗҮ-ээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нүүрс угаасан үйлчилгээнээсээ орлого олно гэсэн үг. Түүнээс биш нүүрсний худалдаа хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй. Гэтэл бодит байдалд “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс худалдан авч баяжуулаад цааш нь борлуулдаг гэж захирал нь хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Хууран мэхлэх замаар ТЭЗҮ-гээ боловсруулж зөвшөөрөл авсан гэсэн үг.  “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос нэг тонн нүүрсийг 79.2 ам.доллараар худалдаж авдаг гэсэн атлаа гэрээгээ үзүүлээгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Страто” компанитай хийсэн борлуулалтын гэрээ нь ил байх ёстой. Гэтэл өнөөдөр хаалттай байгаа учраас мэдэх боломжгүй байгаа юм. Гэрээгээ ил болго гэж хүссэн.

-Таныг эдийн засагч нэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг шантаачилж мөнгө олох санаатай нөхөр гэх юм. Үүнд та юу хэлэх вэ?

-Тэмцлийн хэлбэрийг сааруулах нэг арга зам нь зөвхөн Л.Наранбаатар гэдэг хүн рүү хар пиарын үйл ажиллагаагаа чиглүүлж байна. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хүн. Бараг л нууц "ерөнхийлөгч" гэж яригддаг. Тэгэхээр энэ хүн шүүх болон прокурор, цагдаа нарыг томилоход хамгийн өндөр оролцоотой, магадгүй гардан гүйцэтгэгч байхыг үгүйсгэхгүй.

Хууль, хүчний байгууллага мөн эдийн засгийн асар том бүлэглэлтэй тэмцэхэд үнэндээ ганцаардаж байна.

-Та ЕТГ-ын дарга З.Энхболдод нэлээд өс санасан юм шиг. Та хоёр нэг намынх байсан биз дээ?

-Би З.Энхболдод ямар ч өс санаагүй. Бодлогын хувьд бол шүүмжлэлтэй зүйлүүд байсан. Би Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга байлаа. Тухайн үед З.Энхболд даргын “Шонхор” фракцад бид хоёр цуг байсан. Би салбарын судлаач хүний хувьд энэ салбарт үүсч болох эрсдэл, эдийн засгийн зөв механизм, арга замуудыг хэрэгжүүлэх л зорилго “өвөртөлж” явсан. 2015 оны үед нүүрс, зэсийн үнэ уначихсан, бондын өр дээд цэгтээ тулчихсан. Монгол Улс санхүүгийн хувьд дампуурал зарлах аюултай нөхцөл байдал үүсчихсэн байлаа. Олон зуун байгууллага хаалгаа хааж, уурхайчин залуус, түүнийг дагасан туслан гүйцэтгэгч компанийн нөхдүүд ажилгүй болж байсан ийм үе. Асуудлыг эдийн засгийн зөв арга зам, механизмаар шийдэхийг олон удаа зөвлөж байсан ч мань хүн хүлээж аваагүй. Үндсэндээ УИХ-ын дарга хүний чих нь тагларч, нүд нь бөглөрчихсөн байсан.

Би тагларсан, бөглөрсөн нүд чихийг нь нээхийн тулд тэр жилийн эдийн засгийн форумын хаалтын үгийг хэлж байсан З.Энхболд дарга руу оймсоо шидэж, "эдийн засгийн алуурчин" хэмээн цоллосныг санаж байгаа байх. Эдийн засгаа аврах юм хий, улс орон чинь өрөнд орчхоод байна гэдэг санааг өгөх гэж хийсэн үйлдэл. Үүнд З.Энхболд дарга магадгүй өс санасан байх. Ер нь их зуумтгай хүн л гэж ярьдаг юм билээ. Хууль хүчний байгууллагуудаас надад дарамт ирсээр байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-01 202.9.43.255

Б.Айжан.Монголын ард түмэн бүгд дэмждэг шүү.

Avatar

зочин 2019-10-01 202.9.42.202

наранбаатарын зохион байгуулса н металс болон нүүрс форумуудаас хандив ивээн тэтгэгч нэрээр авч луйвардсан мөнгө орлогууад нь шалгалт оруулж бүх үлдэгдлүүдийг хураан авч улсын орлого болгож өөрөөс нь ял асуу энэ амьтан зүгээр нэг өшөө авагч шантааж чин л***р

Avatar

Зочин 2019-10-01 202.131.235.234

төрийн мөнгө угааж З.Энхболд дүүдээ үйлдвэр бариад өгчээ, сүрхий юм болов уу гэсэн худлаа нөхөр байжээ

Avatar

Z 2019-10-01 64.119.22.128

Coal Mongolia — gedeg chin ene huniih um uu, sonin umaa, nadad ugchihgui dee,bi tsaash ni naidvartai avaad yavah baij.Uul uurhaid delhii maani shine mayagaar handaj bgaa shdee.Shine shine sanaachlaguud garch b.NUB deer ch tustaa huraluud bolj b.I mean on the sidelines.

Avatar

зочин 2019-10-01 66.181.161.23

Үгүй нээрээ …. Тэр ЗИНКО нь асуултанд нь хариулчихад яачаад байгаан бол ? … Амнаас нь алт уначих гээд байгаан байх да ?

Avatar

Сонгогч 2019-10-01 202.126.88.213

Страто ХХК-ынхан хэдэн сурвалжлагч аваад тэр ТЗ тавиад бгаа чиглэлээр нь явуулаад өөрийнхөө үйлдвэр дээр дараа нь очуулаад харуулчих Наранбаатар гэж шантаж хийдг шилэн Цогоо шиг гар дараа нь яахыг нь харчих

Avatar

Сонгонч 2019-10-01 202.126.88.213

МСS ын чулуу бна. Тэр хэлээд бгаа үйлдвэр нь Шивээ-Говь өртөөний хажууд бдг тэр хэлээд бгаа ТЗ аас чинь шал өөр газар бдгын мал аа. Хардаж бно гэхдээ чи өөрөө очоод үз . Тэр ТЗ-аар нүүрсээ зөөвөл 600 илүү км явах бх шүү. МСS өшөө авах гээд Наранбаатарыг гүйлгээд тэр нь мэддэг юм шиг бичихийн

Avatar

Зочин 2019-10-01 139.5.218.196

ЗАЙЛ ДАА

Avatar

Зочин 2019-10-01 202.21.108.96

Buh twitterchid Naranbaatartai adilhan asuult Enkhboldoos asuugaachee? Tegeed bugded ni hereg uusgeh esehiig harya. "B/Bid asiij bna" –geh met.

Avatar

J. Erka 2019-10-01 66.181.161.32

"Хууль, хүчний байгууллага мөн эдийн засгийн асар том бүлэглэлтэй тэмцэхэд үнэндээ ганцаардаж байна" уу ? Тэгвэл туслахад бэлэн байна … Хүн "Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй …" байдаг нь хувь хүний ёс зүйн хэмжүүр, ноён нурууг харуулж байгаа юм. Манай "шударга" удирдагч нар улсаа цөлмөх бодлоготой гэмээр харагдах юм. Түрүүч нь 2008-2015 онд авлигыг цэцэглүүлж, далимд нь Монголыг идэж уух шиг л болсон …

Avatar

Зочин 2019-10-01 43.228.131.110

Нам дамжсан мангар бацаан.

Avatar

Зочин 2019-10-01 192.82.66.152

Дэмжиж байгаа.Энхболд үнэхээр шазруу зуумтгай хүн юи шиг байгаа.Ерөнхийлөгийн ТГ-н дарга биш Ерөнхийлөгч юм шиг байгаа Зи.Эсрэгээрээ Баттулга нь туслах нь болж хувирсан.Төрийн ажил яаж хийгээд байгааг нь ойлгодоггүй. Зи-г хэнч яаж чаддаггүйд хамаг учир нь байгаа

Avatar

Зочин 2019-10-01 59.153.114.172

Зоригтой ухаантай шударга хун ийм хумуус олширвал улс хегжине дее

Avatar

зочин 2019-10-01 202.179.27.53

хэн шударга царайлна тэр хамгийн адгийн луйварчин байдаг нь водорхой

Avatar

Зочин 2019-10-01 24.12.0.213

ken yvuulsn chmg ken naash ni yvuuulsn beee

Avatar

ЗОЧИН 2019-10-01 192.82.65.120

ШАНТААЖЧИН ОЙМС

Avatar

мгл 2019-10-01 202.179.11.230

Улс төрчид ингээд худлаа яриад, хулгай хийгээд явж болдог гэж бодож байгаа эндүүрэл. Бид нэг л өдөр төрөө авч та нарыг шоронд хатаах болно. Түүхэнд нэр чинь хулгайч гэдгээр үлдэх болно.

Avatar

Зочин 2019-10-01 202.126.89.234

Нэг л өдөр нь хэзээ вэ? Тэмцэж бгаа хүнээ дэмжихгүй бол хэзээ ч биш гсэн үг

Avatar

Зочин 2019-10-01 103.229.120.200

Муу л***р минь битгий шаагаарй. Залиланд холбогдсон хэрэг чнь удахгүй ил гарна даа. Тэр цагт юу гэхийг чинь харнаа

Avatar

Зочин 2019-10-01 73.92.12.67

Энэ залуу зев юм хийж байгаа залуу. Эрх мэдэлтэй том хулгайч нарын эсрэг эрсдлээ еерийн биеээр даагаад дуугарж байгаа ийм залуус, бизнесменууд монголд байна уу, мэдэхгуй, цеехен л байх, , ЖээнкоЗийкаа нарын новшролыг хэлтэй амтай болгон л ярьдаг ч ил энэ залуу шиг дуугарж байгаа нь хэд вэ, бодох л асуудал . Дэмжиж байна, амжилт хусье

Avatar

Зочин 2019-10-01 73.92.12.67

Хулгайч,нилээн том эрх мэдэлтэй хулгайчийн л арга ш дээ. Яг шууд асуултад хариулахгуй, хендленгийн хоердогч гуравдагч этгээдуудээр нэг их улс орны эдийн засагт маш том нэмэр болж байгаа ундэсний уйлдвэрлэгч компанийг ундэслэлгуй гутгэлээ гэдэг шум тараах…. Нидэр дээрээ Зийкаа новшийн л компани байгаа, эзэн захирал нь нэр ондоотой……

Avatar

Зочин 2019-10-01 103.229.121.179

Нэг утсан хүүхэлэй , ямар хүмүүст зарцлагдаад нүүрээ барж явдаг юм бол доо .

Avatar

Зочин 2019-10-01 64.119.17.1

ЗИКА ГЭХ ВИРУС ИХ ХОРЛОНТОЙ ГЭНЭЭ. ХҮНИЙ ТАРХИЙГ ЖИЖИГХЭЭН БОЛГОЖ ХОРЛОДОГ ГЭСЭН ШҮҮ

Avatar

Зочин 2019-10-01 45.41.132.30

хамар ганболдын алтан дорнод уурхай хамгийн хариуцлагагүй энийг яагаад ярихгүй байна

Avatar

Hongor 2019-10-01 66.181.170.77

Naranbaataraa chi odoo bolimoor yumaa. Yunii tuluu ingej hudlaa yariad yawaad baidag yum be?

Avatar

BOLD 2019-10-01 103.212.116.63

ZALUU HUN BAIJ DANDAA HEL AM HERUUL HIIJ YAVAH YUM URUVDMUUR YUMAA ENE BATSAAN

Avatar

Зочин 2019-10-01 66.181.170.77

Наранбаатар уул уурхайн эдийн засагчаас оймс, оймсоос шантаажчин, шантаажчинаас гүйтгэгч гүйтгэгчээс улс төрч болох гээл зүтгэж яваа залуу юмаа даа. ХЭТ ИХ ХҮССЭН ХҮНД ТӨРИЙН ЖОЛОО БҮҮ АТГУУЛ гэдэг үг байдаг даа

Avatar

Зочин 2019-10-01 66.181.170.77

Уул уурхайн эдийн засагчаас оймсчин, оймсоос шантаажчин, шантаажчинаас гүйтгэгч гүтгэгчээс улс төрч болох гээл зүтгэж яваа юмдаг уу даа. Хэт их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үг байдаг даа. Монголчууд тэнэг биш харж л байгаа шүү

Avatar

zochin 2019-10-01 64.119.24.146

Ene Naranbaatar geh zaluu Shilen Tsogoo shig olond tanigdaj bgaad alban tushaal avhiig sanaarhajdee.

Avatar

ari 2019-10-01 66.181.170.77

huvitsaanii tal deer urgelj buruu yriad bh ym ene hun medleggui de iim ymu albaar ingeed bdimu bidnii noogdol ashgiin munguur tumur zam barijine geed heleed bh ym (Ногдол ашиг гэдэг нь аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ жилд нэг удаа тараахыг хэлнэ.
Гэхдээ хэдийгээр тухайн компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон байдаг.)

Avatar

Зочин 2019-10-01 202.126.89.16

Л.Наранбаатар та зүгээр нийтлэлээ бичвэл яадын. Хэцүү юм аа. Ард иргэдийн тѳлѳѳ л гэх юм. Гэтэл яг юуны тѳлѳѳ ингэж явна вэ? Сонгууль уу??? Мѳнгѳ үү!!!

Avatar

Зочин 2019-10-01 182.160.0.138

Атигар Энхболд Наранбаатарын асуултанд хариулвал луйвар нь баригдана гэдгээ мэдээд хариулахгүй байгаа юм. Хаа байна тэр шударга ёс, тэгш эрх….

Avatar

Зочин 2019-10-01 182.160.39.38

Пиздуун атигар Энхболд ард түмний Эрдэнэс Таван Толгойн ноогдол ашгийг угаагаад байгаа н**ш юм байна. Наранбаатарын асуултанд хариулж чадахгүй цагдаагаар айлгаж байгаа юм байна. Төрийн дээр 2 атигар гарчихсан мөнгө угаагаад, болих хэрэгтэй. Залуу хуульчид атигар Энхболдын муухай үйлдлыг хэлээд, шараад өгөөч.

Avatar

Зочин 2019-10-01 202.131.235.234

Энэ Энхболд гэж аймаар хүн байна даа,

Avatar

Зочин 2019-10-01 99.203.45.196

Enkhboldtonguud bugd aimaar

Avatar

Зочин 2019-10-01 64.119.24.49

хужрыг нь тунгаагаад. ………

Avatar

Hudalch 2019-10-01 202.126.89.129

Bitgii gemgui tsarailj hudlaa yariad baigaarai. Chi Ariuntulgaas avsan geed baigaa tusgai zuvshuurluu negen gadaadyn irgend undur uneer zarsan. Shudarga dur esgesen luivarchin. Shuuh uneniig togtooj uguh biz. Manai mongolchuud 1072 huvitsaa geed l enenii ugemd avtaj hanarah yumdaa.

Avatar

Зочин 2019-10-01 202.131.235.234

тӨМӨР ЗАМ НЭРЭЭР ДАХИАД ДАЛАН БОСГОЖ, УЛСАА ӨРӨНД ОРУУЛАХ НЬ, ХАНАХГҮЙ ЮМАА,

Avatar

Зочин 2019-10-01 202.126.89.103

Нус.мн сайтын эзэн Тарвагандорж буюу Ээбий энэ Наранбаатараар дамжуулж Зи.Энхболдод дайн зарламой

Avatar

мгл 2019-10-01 202.72.245.122

Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг ямар ч үнээр хамаагүй барьчих Монголд л хэрэгтэй Олон монголчууд цалинтай хоолтой болно.Зогсоогоод дампууруулах вий дээ бурхан минь

Avatar

Зочин 2019-10-01 202.131.235.234

1072 хувьцааны ногдол ашгаа авмаар байнааа, олон жил харлаа. амьдрал хэцүү баНА

Avatar

аа 2019-10-01 64.119.20.90

Кккдз 4н тэрбумаар шатчихаад л явж байдаг ардаа том луйварчидтай уяаны хуцдаг гөлөг бндаа эрдэс баялгийн эдийн засагч гэж бичүүлж байснаа яасан ккккк ийм гөлөгнүүдэд угаадас сайг өгвөл кккк

Avatar

Зочин 2019-10-01 202.131.235.234

Ашиг сонирхлын зөрчил харагдаж байна

Avatar

Уншигч 2019-10-01 66.181.161.94

Naranbaatriig demjdeg shuu

Avatar

Зочин 2019-10-01 202.131.235.234

зөв юмны төлөө л яваа хүнд ээ, З.Энхболд руу оймс шийдэж явсан овоо гар шүү

Avatar

Иргэн 2019-10-01 103.229.123.35

Тэр гөлгийг шалгуулаач

Avatar

Монгол 2019-10-01 139.5.216.31

Ард түмэн 1072 хувьцаагаа авмаар байна даоан барьж ард олныг хулхидахаа болио эхний далан одоо ямарч хэрэггүй болсон ахиад далан Монголд төмөр зам барих мэргэжилтэн байну энэ залууг дэмжих хэрэгтэй зөв зүйлийн төлөө тэмцэж байна

Avatar

Зочин 2019-10-01 203.169.48.146

Хөлсний шантаажчин. Ард нь том луйварчид байдаг

Avatar

Зочин 2019-10-01 66.181.161.79

ЭТТолгой ашигтай ажилласан гэж хөөрөөд баахан реклам телевиз ивээн тэтгэсэн улс бн.Үрж ядсан баахан жагсаалт гаргаад салбарын залуучуудад загнуулаад нам болсон.ЭТТ түүхий нүүрсээ 75 доллараар зарж бн.Энержи ресурс хажууд нь угаасанаа 150 аар зарж бн.угаах үйлдвэр нь сураггүй.ашиг нь хэрэгүй төмөр замд ороод алга болсон.Зикагийн дүү үйлдвэр барьж ЭТТ.н нүүрсийг угаах хор явж байж магадгүй юм бн.

Avatar

Зочин 2019-10-01 66.181.161.79

Төмөр замыг самарсан нь яалтчгүй үнэн дээ.Женко түмний х****л идэж түүхэнд хараар бичигдэж үлдэнэ.Ард түмний хөрөнгөөр юу нь мэдэгдэхгүй төмөр зам барих ёсгүй.х****л идсэн тэнэгүүд.

Avatar

Зочин 2019-10-01 96.2.71.72

Зика бол Эдийн засгийн а******н гэдэг нь яах аргагаүй үнэн л дээ….дээрээс нь нэмээд хэлчихэд оросын бууны нохой

Avatar

Зочин 2019-10-01 96.2.71.72

а л у у р ч и н

Avatar

lmfwjiw 2019-10-01 202.9.42.52

z. enkhbold gej xogiin beltreg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж