ОХУ-ын хоёр иргэн, гурван компани АНУ-ын “хар жагсаалт”-д оров

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хоёр иргэн, гурван компани АНУ-ын “хар жагсаалт”-д оров

ОХУ-ын хоёр иргэн, гурван компани АНУ-ын “хар жагсаалт”-д оров

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, “нөлөөлсөн” хэргээр АНУ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөтгөсөн байна. Тус улсын Сангийн яамны цахим хуудаст нийтэлсэн мэдээллээр, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад Денис Кузьмин, Игорь Нестеров нарыг багтжээ. АНУ-ын эрх баригчид тэднийг Интернэт судалгааны агентлагтай холбоотой гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн Чех улсад бүртгэлтэй “Autolex Transport Ltd”, “Beratex Group Limited”, мөн Сейшелийн арлуудад бүртгэлтэй “Linburg Industries Ltd” гэсэн ОХУ-ын гурван компанийг хоригтоо оруулжээ. АНУ-ын Сангийн яам эдгээр компаниудыг Оросын бизнес эрхлэгч Евгений Пригожинтэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Өмнө нь Оросын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д суугаа байнгын төлөөлөгч Александр Лукашевич АНУ, Германыг Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байв.

Эх сурвалж: TREASURY.GOV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж