Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай Таванбогд ууланд энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй П алга болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 22-26-ныг хүртэл тав хоногийн турш Алтай Таванбогдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг хийхэд ямар ч ул мөр олдоогүйгээс гадна түүнийг харсан үзсэн хүн байгаагүй гэнэ. Улмаар уулан дахь эрлийн үйл ажиллагааг зогсоож, Алтай Таванбогд уулын ойр хавьцаа эрэн хайх ажиллагааг явуулж байна.
АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй П нь есдүгээр сарын 18-ны өдөр Алтай Таванбогд ууланд авираад маргааш өдөр нь буцаж ирэх байсан боловч өнөөдрийг хүртэл сураггүй байгаа юм.
Э.БУРАМ