ФОТО: Дэлхийн удирдагчид Жак Ширактай салах ёс гүйцэтгэв | News.MN

ФОТО: Дэлхийн удирдагчид Жак Ширактай салах ёс гүйцэтгэв

ФОТО: Дэлхийн удирдагчид Жак Ширактай салах ёс гүйцэтгэв

ФОТО: Дэлхийн удирдагчид Жак Ширактай салах ёс гүйцэтгэв

Франц улсыг 12 жилийн турш буюу 1995-2007 онд удирдсан Жак Ширак есдүгээр сарын 26-нд 86 насандаа таалал төгссөн билээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Парисын Гэгээн Сулпичиусын сүмд болсон байна.

Улстөрчийг сүүлчийн замд нь үдэх ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Словенийн Ерөнхийлөгч Борут Пахор, АНУ-ын ерөнхийлөгч асан (1993-2001) Билл Клинтон, Маврикийн Ерөнхийлөгч Барлен Вяпури, Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, гэргий Брижит Макроны хамт, Францын Ерөнхий сайд Эдуард Филипп, Францын ерөнхийлөгч асан (2012-2017) Франсуа Олланд нар оролцжээ.

Мөн жүжигчин Салма Хайек болон түүний нөхөр бизнесмен Франсуа-Анри Пиноул, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Францын ерөнхийлөгч асан (2007-2012) Николя Саркози эхнэр Карла Бруни-Саркозигийн хамт, Жак Ширакийн охин Клод Ширак, түүний хүү Мартин нар оролцсон байна.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж