БНХАУ 70 жилд танигдахгүй болтлоо өөрчлөгджээ | News.MN

БНХАУ 70 жилд танигдахгүй болтлоо өөрчлөгджээ

БНХАУ 70 жилд танигдахгүй болтлоо өөрчлөгджээ

БНХАУ 70 жилд танигдахгүй болтлоо өөрчлөгджээ

Коммунист намын дарга Мао Зэдун Бээжин хотын Тянь Ань Миний талбай дээр 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг байгуулснаа зарласнаас хойш 70 жилийн ойтойгоо өнөөдөр /2019.10.01/ золгож байна. Дэлхийн цөөн хэдэн коммунист орны нэг Хятадын ард иргэд өнгөрсөн хугацаанд өлсгөлөн, улс төрийн үймээнээс хурдацтай эдийн засгийн өсөлт, төсөөлөөгүй хөрөнгө чинээнд хүрсэн арвин түүхийн гэрч болжээ. БНХАУ-ыг үүсгэн байгуулагдахад 1979 онд төрсөн гурван хүнээр төлөөлүүлэн Хятадын ард иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг энд өгүүлнэ. Тэд бол комик номын хорхойтон Ма Жянгуо, тариачин Ву Шиейн, төрийн өмчийн компанийн ажилтан асан Шяо Жянвэн нар юм. Нэг намын удирдлага дор ижил төстэй улс төрийн шийдвэрүүд тэдний амьдралд нөлөөлж байсан ч хүн тус бүрийн амьдралын туршлага өөр. Тариачин Ву Шиейн их удирдагч Мао Зэдуны эрин бол гайхамшигтай үе байсныг онцолжээ. “Хэдийгээр Мао даргын амьдралын сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэр Хятадыг түйвээсэн ч түүний хувь нэмрийг үгүйсгэх аргагүй” хэмээн ярив.

Коммунист намын дарга Мао Зэдун БНХАУ-ыг байгуулснаа зарлав

Мао Зэдун БНХАУ-ыг тунхаглах үед тус улс сүүлийн 20 гаруй жил байнгын зөрчилтэй байв. Хятадын үндсэрхэг үзэлтнүүд болон коммунистуудын дунд 1927 онд дэгдсэн иргэний дайнаар эхэлсэн зөрчил дараа нь 1937 онд Японы эзлэн түрэмгийллээр үргэлжилжээ. Энх тайван, тогтвортой байдлыг амласан ч коммунист Засгийн газрын эхлүүлсэн кампанит ажил Хятадыг илүү их цус урсгах зөрчил рүү оруулах дөхсөн юм. Тухайлбал, атар газрыг ядуу тариачдад эргүүлэн өгөх кампанит ажлын үеэр орон даяар хоёр сая орчим “газар эзэмшигч”-дийг цаазалжээ.

Харин төрийн өмчит компанийн ажилтан Шяо Жянвэний хувьд БНХАУ байгуулагдах эхэн үеийн дурсамж харьцангуй амар жимэр аж. Коммунист намын нэрлэснээр “жижиг хөрөнгөтөн” гэр бүлээс гаралтай Шял Жянвэн Тянь Ань Миний талбайгаас холгүй орших Дунчэн дүүрэгт амьдардаг байв. Тэнд ураг төрлийн 14 гэр бүл нэг дор амьдардаг байсан нь хэдэн зууны турш хотын нэг хэсгийг бүрдүүлсээр иржээ. Хотын эсрэг талд Ман Жянгуо гэр бүлийн хамт маш өөр нөхцөлд амьдардаг байжээ. Тэрбээр хуй үндэсний цөөнхөөс гаралтай. Түүний эцэг сүрьеэ өвчнөөр өнгөрч, ээж нь дахин гэрлэсэн аж. Иймээс тэрбээр эцэг, эхийн хараа хяналт сул, эрх дураараа өссөн байна. Гэвч тэдний амьдралыг Коммунист намын эхлүүлсэн шинэ шийдвэр өөрчилсөн байна.

БАРААН ОН ЖИЛҮҮД

Мао Зэдун 1950-аад оны сүүлээр дэлхийн аж үйлдвэржсэн орнуудын хөгжлийг хурдан хугацаанд гүйцэх зорилго тавин байгуулагдаад удаагүй БНХАУ-д шинэ бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Түүний бодлогууд нь хожмоо “Агуу давшилт” хэмээн алдаршсан байна. Тэрбээр 1957 онд Зөвлөлтийн удирдагчидтай ярилцах үедээ 15 жилийн дотор Их Британийг гүйцэх эсвэл давж гарна” хэмээн мэдэгдэж байв. Гэвч үр дүнд олон арван сая хүн амь үрэгдсэн их өлсгөлөн Хятадад тохиожээ. Хятадын Засгийн газар 1958 онд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хувийн газруудыг үгүй хийжээ. Гэвч гэнэтийн шилжилт нь ургац алдахад хүргэсэн байна. Тэр цаг үеийн талаар Ма Жянгуо ярихдаа өдөр бүр сургуулиа тараад ангийнхаа хүүхдүүдийн гэрээр очиж, хоол горьддог байсан хэмээн дурсчээ. Чинээлэг гаралтай гэр бүлүүдэд ч өлсгөлөн нөлөөлсөн аж. Шяо Жянвэний өвөө, эмээ нь өлсгөлөнгөөс болж нас барсан гэж тэрбээр үздэг байна. Түүний дурссанаар өмнө нь гахай хооллодог байсан зүйлсээрээ өдөр хоногийг аргацааж, хувцас хунар нь ч илтэд сармайж эхэлснийг анзаарсан байв.

Ву Шиейн Хэбэй мужийн Шиян хотын ойролцоох ядуу тосгонд өсчээ. Түүний гэр бүл найман үе дамжсан тариачин байсан ба “Агуу давшилт”-ын үр дүнг хамгийн түрүүнд амсчээ. Тэрбээр хэлэхдээ “Коммунист нам биднийг өлсгөхийг хүсээгүй. Гэхдээ л маш олон хүн өлсөж үхсэн” хэмээжээ.

Улмаар Мао Зэдун аж үйлдвэр, газар тариалангийн бодлогоо бусад удирдагч нарын дарамт шахалтын дор чимээгүйхэн зогсоосон байна. Гэсэн ч тэрбээр өөрийн ноёрхлоо алдахаас эмээж, алдарт “Соёлын хувьсгал”-ыг эхлүүлжээ.

НЭГ ХҮНИЙГ ТАХИН ШҮТЭХ

Мао Зэдун нэг хүнийг тахин шүтэх байдлыг бий болгох замаар хүчээ бэхжүүлэхийг зорьжээ. Гэвч Маог дэмжигчдийн эсрэг “Улаан хамгаалагчид” гэх залуучуудын хөдөлгөөн Хятадыг хуваагдалд хүргэсэн аж. Хятадад “Соёлын хувьсгал” эхэлсэн 1966 онд дээрх гурван эрхэм дөнгөж 17 настай байжээ. Ву Шиейн тухайн үед “Улаан хамгаалагчид”-ыг эх оронч үйл ажиллагаа явуулдаг гэж итгэн тус хөдөлгөөнд баяртайгаар элссэн аж. Энэ хооронд хөдөлгөөнд нэгдсэн Шяо Жянвэн Бээжинд жагсаал цуглаанд оролцож, зурагт хуудас будах зэргээр идэвхийлэн ажиллаж байв. Гэвч аажимдаа тэрбээр хөгшин коммунистууд хөдөлгөөнийг хяналтдаа оруулж эхэлснийг анзаарсан байна. Түүний эцгийг хүртэл япон хэлний орчуулагч байсныхаа төлөө хилсээр буруутгагдаж, өдөр бүр байцаадаг болжээ. Номын хорхойтон Ма Жянгуогийн хувьд “Соёлын хувьсгал” номуудыг устгасан үйл явдлаар тод сэтгэгдэл үлдээсэн аж. Тэрбээр гэр бүлээ хэрэгт унагаахаас эмээхдээ мөнгөөр “үнэлшгүй” олон зуун комик номоо устгуулжээ. Гэхдээ тэрбээр өөрийн хамгийн дуртай хэдэн номоо нуун авч үлдэж чадсан аж. Хятадын “Соёлын хувьсгал” 1976 онд Мао Зэдун нас барснаар өндөрлөжээ. Гэсэн ч Маогийн дараах үеийн Хятадын удирдагчдыг өсгөхийн тулд “Соёлын хувьсгал” явуулах шаардлагатай байсныг Ву Шиейн ярьсан байна. Энэ хувьсгал одоогийн дарга Ши Жиньпинийг хүмүүжүүлж, боловсруулсан гэдгийг тэрбээр онцлов.

БАЯН БАС АЗ ЖАРГАЛТАЙ

Мао Зэдуны үхлийн дараа Хятадад хүчний тэмцэл өрнөж, эцэст нь 1978 онд Дэн Сяопин шинэ удирдагч болон гарч ирсэн юм. Түүний алсын хараа нь Хятадыг зах зээлийн шинэчлэл, “Хятад маягийн социализм” гэх нэрийн дор капитализмд хөтөлжээ. Түүний шинэчлэлийн бодлогын ачаар Хятад улс нь “Соёлын хувьсгал”-ын дараах шокоос гарч, 40 жилийн дотор дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хөгжжээ. Ма Жянгуогийн тодорхойлсноор Дэн Сяопин бол Хятадын дарга нараас хамгийн ухаалаг, алдартай нэгэн байжээ. Мао Зэдуны дор өлсгөлөн, “Соёлын хувьсгалтай” нүүр тулсан тэдэнд Дэн Сяопин хувь хүний хөгжих боломжийг нээж өгсөн гэнэ. Дэн Сяопин тариачдад газраа хувьчилж, илүү гарсан бүтээгдэхүүнээ худалдахыг зөвшөөрснөөр үйлдвэрлэл хурдацтай өсчээ. Шяо Жянвэний хувьд их сургуульд элсэх элсэлтийн шалгалтыг өгөх боломжтой болсон нь хамгийн аз жаргалтай үе нь байжээ. Хэдийгээр тэрбээр 30 гарсан байсан ч элсэлтийн шалгалтад тэнцэж, Бээжингийн эдийн засгийн институтийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгсчээ. Ийнхүү тэрбээр Үндэсний газрын тосны группт ажилд орж, тэтгэвэрт гартлаа ажилласан аж. Өдгөө Бээжин хотноо шинээр баригдсан орон сууцанд төвхнөсөн Шяо Жянвэн эргэн тойрон нь маш хурдацтайгаар өөрчлөгдөж, хүмүүс өмнө нь тансаг хэрэглээнд тооцдог байсан бараа бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэх болсныг анзаарчээ. Иргэдийн амьдрал 1990-ээд оноос илт сайжирч эхэлсэн ба айл бүр хөргөгч, өнгөт зурагт, угаалгын машин, агаар цэвэршүүлэгчтэй болж ирсэн аж. Удалгүй хүмүүс орон сууцанд амьдарч, автомашин хөлөглөх болжээ.

ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ

Ву Шией тэтгэвэртээ гарснаас хойш Хэбэй мужид тариалан эрхлэн энгийн амьдарч байгаа бол хүүхдүүд нь хотод суурьшжээ. Тэрбээр одоогийн удирдагч Ши Жиньпинийг ихэд магтаж, орон даяар хэрэгжүүлж буй ажлыг нь магтан ярих аж. “Миний найман үеийн гэр бүлийн гишүүд бүгд бичиг үсэггүй байсан. Ганц би л уншиж, бичиж чаддаг байсан” хэмээн дурсан ярих тэрбээр гадаадад аялж, одон орон судлах боломжтой болсноо Хятадын эдийн засгийн өсөлтийн ач хэмээжээ. Тэрбээр комик номоор дамжуулан Хятадын уламжлалт соёлыг хойч үедээ өвлүүлэхийг хичээдэг байна. Тэрбээр “улс орон оршин буй нь соёлоо хадгалж чадсантай холбоотой” хэмээн ярьжээ. Харин Шяо Жянвэний хувьд Хятадын улс төрийн өнөөгийн системд гомдоллоод байх зүйлгүй. Харин ч олон нам гарч ирснээр Хятадыг задалж, бутаргах эрсдэлтэй гэж үздэгээ ярьжээ. Өдгөө Хятадын Засгийн газар жилд 10 сая хүнийг ядуурлаас гаргаж байна гэсэн судалгаа гарчээ. Хятадын Засгийн газар 2020 он гэхэд ядуурлаас бүрэн ангижирна гэсэн зорилт тавьсан юм.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-01 66.181.161.23

Хятадууд, асар олуулаа , маш хөдөлмөрч хүмүүс . Энэ улсыг хөгжүүлж ядаад байх юм байхгүй . Харинч удаан хөгжиж байна ..

Avatar

Ядаад байх юм байхгуй ч гэх шиг. 2019-10-01 59.153.115.201

Арай л хол бултэрч байгаа юм биш уу?

Avatar

Зочин 2019-10-01 70.73.233.22

Jinhene usher Mongolian morlot baina

Avatar

Зочин 2019-10-01 66.181.186.94

Монголчууд хятадуудыг хараадаг ч өнөөдөг жудагийн хувд хятадуудаас илт дорой. Эрээн хотод хятадуудтай 5 удаа зодолдоход хятатууд нэгнээ өмөөрч бүгд дайрдаг бол Чингимийн гэж худлаа чалчихаас өөр юм байхгүй монголчууд үйл явдлаас холуур төйрч бүгд хувь худиа хичээн зугатдаг.

Avatar

Зочин 2019-10-01 202.21.108.213

Төр , засаг 2 ямар ялгаатай юм бэ.???
Нам, засаг 2−ыг ялгаж болж байна.

Avatar

Зочин 2019-10-01 202.131.245.243

Ялгаатай. Ном унш.

Avatar

Зочин 2019-10-01 64.119.22.80

Төр нь бодвол нийт тогтолцоогоо хэлж буй гэж бодож байна. УИХ, ЗГ, Шүүх гэх мэтээ оруулаад төрийн машин. Засаг гэдэг нь ЗГ л юм болов уу

Avatar

Зочин 2019-10-01 202.131.245.243

Ардчиллын ачаар ардчиллын баян бүрд нь коммунист хятдын колони болсон нь маргашгүй үнэн юм даг.

Avatar

htht 2019-10-01 203.217.139.226

ҮМХИЙ ХОШНОГОО ДОЛОО ЧИ ХӨГШИН ТӨГЦӨГ ҮМХИЙ л***р МИНЬ

Avatar

Зочин 2019-10-01 202.179.27.136

Төр, засагт ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагыг маш ихээр өндөржүүлэн, нийгмийн сайн сайхан, нийт олны төлөө ажиллуулж чадаж буй тогтолцооны үр дүн биз.

Avatar

Зочин 2019-10-01 103.212.117.119

cever toriin mongnii bodlogo uls ornoo hogjuulj chadjee manaid hulgaich nar tor barisan tuuniigee ardachlal gej soliordog avilaga deed zergeer hogjson manan bolj huvirsan………tor bayn bol irged bayn shuudee

Avatar

Зочин 2019-10-01 202.21.108.213

Төр , засаг 2 ямар ялгаатай юм бэ. Нам, засаг 2−ыг ялгаж болж байна.

Avatar

Зочин 2019-10-01 103.14.36.6

Manaih bas ingej oorchlogdhod bolohgui yu bnaa

Avatar

Зочин 2019-10-01 202.179.24.18

Монголчууд яагаад омнох уеээ нулимж харааж зухэж суудаг юм бол бусад ард тумэн бол омнох туухээ харааж зухэлгуй улам л хогжоод сайн сайхан амьдралд хурээд байх юм

Avatar

жапан 2019-10-01 113.144.55.15

Баабараас асуу .Тэр нөхөр маш сайн мэдэж бгаа.

Avatar

Зочин 2019-10-01 36.235.2.3

Ediin zasgaaraa tasarsam ch, soyolooroo baruunaas 100 aas deesh jileer hotsorch bn.

Avatar

Зочин 2019-10-01 66.181.165.246

Өөрийгөө хичээ!!! Чиний бичиж байгаа царай чинь чиний ухамсар, соёл 1000 жилээр хоцорч байгааг харуулж байна.

Avatar

Зочин 2019-10-01 202.21.108.213

Төр , засаг 2 ямар ялгаатай юм бэ. Нам, засаг 2−ыг ялгаж болж байна.
Нийт олны төлөө яг юу хийх вэ?

Avatar

Зочин 2019-10-01 202.21.107.123

hyatadiin soyol baruunii soyol 2 tusdaa zuil. ene chini hyatad mongoliin soyol ijilhen gesentei adil. iljig mori 2g ijilhen gej uzuhtei adil.

Avatar

Зочин 2019-10-01 60.249.85.149

Orno Dorniin Philosophy unet zuilsuud ni medeej oor oorooroo gevch uls bolgon Europiin soyolruu oirtohiin zorilgo tavisan. End uls tor ogt hamaagui

Avatar

зочин 2019-10-01 182.160.37.56

чиний тархийг хэн тэгэж их угаачихав, өөрийн сонссоноо битгий туйлын гэж бод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж