Зүрхэнд тустай хоол хүнсийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Зүрхэнд тустай хоол хүнсийг нэрлэв

Зүрхэнд тустай хоол хүнсийг нэрлэв

Зүрхний эрүүл мэндэд хатаасан гүйлс, шош, самар, шувууны мах, загас тустай болохыг Оросын Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны судалгааны төвөөс мэдээлжээ. Тус төвөөс тарган махнаас татгалзаж, чихрийн хэрэглээг хязгаарласнаар зүрхний өвчнөөс хамгаалж чадна гэж тэмдэглэсэн байна. Улмаар өдөрт дор хаяж 400 гр хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэхийн зэрэгцээ кали, магни ихтэй хоол хүнсийг хоолны цэсдээ оруулахыг зөвлөжээ.

АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэд өдөр бүр хоол хүнсэндээ самар хэрэглэх нь таргалалт болон түүнтэй холбоотойгоор үүсэх өвчний эрсдэлийг бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Судалгаанд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 40-55 насны 51529 эрэгтэй, 24-44 насны 238 386 сувилагч хамрагджээ. Хорин жилийн тандалт судалгааны хугацаанд ямар ч төрлийн самар байнга хэрэглэдэг хүний жин хэвийн хэмжээнд байсан аж. Дашрамд дурдахад, хушга нь таргалалтын эрсдэлийг 15 хувиар бууруулдаг байна.

Эх сурвалж: РИА Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж