Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо есдүгээр сарын 29-ний өдөр болсон “Global Citizen Festival 2019”-д оролцож, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн төлөө тууштай тэмцэж буй залуу идэвхтнүүдийг сайшаасан байна.
Энэ үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг цаг уурын өөрчлөлтийн асуудалд идэвхгүй хандаж байна хэмээн шүүмжилжээ. Ди Каприо “АНУ-ын улс төрийн удирдагчид дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд гарын үсэг зурснаасаа хойш амлалтаа биелүүлсэнгүй. Бидний ирээдүйг үл тоомсорлож байна" хэмээн онцолжээ.
Тэрбээр “Леонардо Ди Каприо” сан байгуулж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжсэн шинэлэг, өндөр үр дүнтэй төслүүдийг санхүүжүүлсэн байна. 2010 оноос хойш тус ашгийн төлөө бус байгууллага дэлхийн 200 гаруй төсөлд 80 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж олгожээ.
Эх сурвалж: GLOBAL CITIZEN
Холбоотой мэдээ