Дима Билан самаарчуудаас уучлал гуйлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Дима Билан самаарчуудаас уучлал гуйлаа

Дима Билан самаарчуудаас уучлал гуйлаа

Оросын Самара хотын өдрийн арга хэмжээнд дуучин Дима Билан халамцуу дуулсан нь самарчуудын дургүйг хүргэсэн юм.

Самаарчууд хотын Захиргаандаа хандаж дуучныг уучлал гуйхыг шаардсан юм. “Дуучин Дима Билан нь тоглолтын үеэр биеэ зохисгүй авч явсан, хачин хачин дуу авиа гаргасан, фонограмаас ам нь зөрсөн, эвгүй хөдөлгөөнүүд хийсэн учраас уучлал гуйхыг шаардаж байна” хэмээн хотын иргэд үзжээ.

Дуучин Дима Билан халамцуу үедээ тайзан дээр гарсандаа уучлал гуйж байгаагаа мэдэгджээ. Мөн тэрбээр Самар хотод хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж бэлэглэхээ амалснаас гадна Самар хотын иргэдэд зориулан тоглолт зохион байгуулахаа амалсан байна.

Энэ тоглолт есдүгээр сарын 29-ний Ням гаригт болсон байна. Дуучин хотын Хүүхдийн эмнэлэгт амалсан тоног төхөөрөмжөө бэлэглэжээ. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүдтэй Дима зургаа татуулжээ. Хүүхдийн түүнд өөрсдөө хийсэн тоглоом бэлэг болгон өгснийг хотын захиргаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацсан байна.

Хүүхдийн тоглоомын талбай байгуулахаа илэрхийлсэн батламжийг дуучин мөн хотын захиргаанд гардуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж