Амттаныг хэтэрхий сурталчлахыг болих хэрэгтэй гэв | News.MN

Амттаныг хэтэрхий сурталчлахыг болих хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Амттаныг хэтэрхий сурталчлахыг болих хэрэгтэй гэв

Амттаныг хэтэрхий сурталчлахыг болих хэрэгтэй гэв

Иргэдийн сахар болон амттаны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, илүүдэл жинтэй хүмүүсийн тоо олширч байгаа учраас амттаны элдэв сурталчилгааг хязгаарлах хэрэгтэй талаар шинжээчид зовниж байгаа тухай РИА Новости мэдээллээ.

"Сүүлийн жилүүдэд оросуудын сахрын хэрэглээ нэмэгдэж байна. Амттан, чихрийн элдэв сурталчилгааг хязгаарлах цаг болсон” хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны шинжээч Виктор Тутельян хэлсэн байна.

Сахрын хэрэглээ нэмэгдсэнээр иргэдийн дунд чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэж, жингийн илүүдэл түгээмэл болсныг тэр онцоллоо. Биеийн хүчний ажил хийдэг хүмүүс сахар хэрэглэх хэрэгтэй, энергиэ алдсан бие организм сахар хэрэглэхэд энэ глюкоз болон хувирдаг, гэвч хөдөлгөөн багатай хүмүүс сахар их хэрэглээд эхлэхээр энэ нь өвчин болон хувирч байгааг шинжээч хэлж байгаа юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон нэг хүний хэрэглэвэл зохих сахрын хэмжээнээс оросуудын сахрын хэрэглээ хэтэрч байгааг Эрүүл мэндийн ухааны доктор Дмитрий Никитюк мөн хэлж байна. Сахраас бүрэн татгалзах ёсгүй, зөвхөн зохистой хэрэглээ байх ёстойг тэр онцоллоо. Сахар хэрэглэх нь хүний биед баяр баяслын дааврыг ялгаруулахад тусалдаг байна.

Мөн иргэдийн дунд байдаг цагаан сахар илүү хортой, харин бор сахар хоргүй гэдэг ойлголт ташаа болохыг шинжээчид анхаарууллаа. Сахар л бол сахар, тунг нь тааруулахгүй бол ямар ч төрлийн сахар хор болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-01 202.131.227.178

хэтэрхий реклам ихэслээ хэтэрлээ ТВ-г цөөн болго

Avatar

Зочин 2019-10-01 203.91.115.40

AMTTAN GEDEG ZOHIOMOL TENEG UG CHIN UURUU SURTCHILGAA BOLOOD BAINA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж