Бага насны хүүхэдтэй ч ажил хийдэг ээжүүдийн тоо нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхэдтэй ч ажил хийдэг ээжүүдийн тоо нэмэгдэж байна

Бага насны хүүхэдтэй ч ажил хийдэг ээжүүдийн тоо нэмэгдэж байна

Бага насны буюу зургаа хүртэлх насны хүүхэдтэй ч ажил хийдэг ээжүүдийн тоо сүүлийн 10 жилд Орост нэмэгдэж байгааг ОХУ-ын Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. 10 жилийн өмнө зургаа хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн 62 хувь нь ажиллаж байсан бол одоо 67,1 хувь нь ажиллаж байгаа ажээ.

Плехановын нэрэмжит Эдийн засгийн Их сургуулийн профессор Наталья Садовниковын үзэж байгаагаар бага насны хүүхэдтэй ээжүүд ажил хийх хэд хэдэн шалтгаан байна.

“Санхүүгийн эрх чөлөөтэй байх хүсэл, нөгөө талаар олон жил хүүхдээ асраад гэртээ суусны дараа мэргэжлийн ур чадвараа алдах айдас нь ээжүүдийг ажлаа хийх сонголтод хүргэдэг” хэмээн Наталья Садовникова РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.

Мэдээллийн технологийн дэвшил нь заавал ажлын байран дээрээ байлгүйгээр алсаас ажил хийх боломжийг олгож байгаа нь бага насны хүүхэдтэй ээжүүдэд давуу тал бий болгож байгааг тэр бас онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж