Улирлын өмнө: Чикаго Буллс баг

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Чикаго Буллс баг

Улирлын өмнө: Чикаго Буллс баг

NBA төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн түүхэнд “нисдэг” М.Жорданы эрин үед АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотын “Чикаго Буллс” баг оргил амжилтаа үзүүлсэн. Тэртээ 1966 онд байгуулагдаж байсан “Чикаго Буллс” баг 30 жил хүрэхгүй хугацааны дотор NBA-н гол фаворит баг болж 6 удаа Ларри О’Брайны цомыг хүртсэн байдаг. Гэвч 1998 онд алдарт М.Жордан болон дасгалжуулагч Ф.Жексон нар багийг орхисноос хойш “Чикаго Буллс” багийн амжилт тогтворгүй болсон.

Өнгөрсөн улиралд гэхэд “Чикаго Буллс” баг 2001-2002 оны улирлаас хойш хамгийн муу амжилтаа үзүүлж 22 хожил 60 хожигдолтой улирлыг өндөрлүүлсэн. Муу амжилт үзүүснээс илүүтэй багийн дотоод уур амьсгал багагүй сенсаци, шуугианаар дүүрэн байсан. Улирлын дундуур дасгалжуулагч Ф.Хойберг багаа орхиж түүний туслах Ж.Бойлэн халааг нь авсан ч багийн тоглогчид нь талбайд гарахгүй гэх мэтчилэн эсэргүүцэл илэрхийлсэн гээд багагүй асуудалтай тулгарсан. Ирэх улирал нөхцөл байдал нааштай шийдэгдэх эсэх нь тун сонирхолтой хэвээр байна.

  • Багт ирсэн тоглогчид: К.Уайт (драфт), Т.Саторански (солилцоо), Т.Янг (чөлөөт агент)
  • Багаас явсан тоглогчид: Р.Лопез

Яг өнөөдөр энэ багт З.Лавине болон Л.Маркканен нарын хослолыг харж, хүлээж байгаа. Дээр нь О.Портер, В.Картер, Т.Саторански, Т.Янг нарын хэрхэн ойлголцож тоглох нь багийн улиралд үзүүлэх тоглолтонд чухал нөлөөтэй. Өнгөрсөн өвөл Вашингтон Визардс багаас О.Портерыг авчирсан бөгөөд өдгөө багийн хамгийн өндөр цалинтай тоглогч болсон. Түүний хувьд авч буй цалингийнхаа хэмжээнд хүрсэн тоглолтыг улирлын сүүлийн хагаст хангалттай үзүүлсэн. Бас байрлал дээр нь ч түүнтэй өрсөлдөхүйц тоглогч бараг байхгүй болов уу? Харин бусад байрлалын хувьд ойролцоо түвшний олон тоглогчид бий болоод байна. Тухайлбал, өнгөрсөн зуны ДАШТ-д амжилттай тоглосон Чех залуу Т.Саторанскиг багтаа авсан нь З.Лавинетай нэг байрлал дээр давхцана. Эдгээр залуусыг хэрхэн минутыг нь хуваарилан тоглуулах нь дасгалжуулагчийн багагүй толгойны өвчин болно. Гэхдээ Чех залуу довтолгоонд, З.Лавиныг хамгаалалтын байрлал дээр хамтад нь ч гаргахад болохгүй зүйлгүй юм. Төвийн байрлал ерөнхийдөө залуу тоглогчид болох рүүки гэрээтэй Уэнделл Картер, энэ оны драфтын 2-р тойргийн 38-р ирсэн Д.Гаффорд, шинэ цэрэг Л.Корнет гэсэн залуус бүрдүүлж байгаа нь будагтай талбайд хүчтэй өрсөлдөгч байхад эргэлзээ төрүүлнэ. Ямартаа ч залуус дасгалжуулагчтайгаа хэрхэн ойлголцож, багийн уур амьсгал ямар байхаас ирээдүй нь шалтгаална. Гэхдээ З.Лавине болон Л.Маркканен нар бүх-одод хэмжээний тоглолт үзүүлээсэй билээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж