“ICT EXPO 2019” үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг оролцогч”-оор “Мобиком Корпораци” ХХК шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

“ICT EXPO 2019” үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг оролцогч”-оор “Мобиком Корпораци” ХХК шалгарлаа

“ICT EXPO 2019” үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг оролцогч”-оор “Мобиком Корпораци” ХХК шалгарлаа

Дижитал хөгжлөөр тэргүүлэгч Мобиком Корпораци нь 13 дахь жилдээ зохион байгуулагдсан ICT EXPO 2019 үзэсгэлэнгийн тэргүүн шагнал болох “Шилдгийн шилдэг оролцогч”-оор шалгарлаа.

Энэ жилийн үзэсгэлэнд оролцогчид “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор нэгдсэн бөгөөд Мобиком Корпорацийн хувьд өөрийн үзэсгэлэнгийн танхимдаа дижитал орон зайг бүрдүүлэн, тун удахгүй зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн гарт хүрэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл бүхий цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. Үзэсгэлэнгийн үеэр сорчлон танилцуулсан эдгээр цоо шинэхэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бүх насны хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн байгаагаараа хамгийн давуу талтай байлаа.

ICT EXPO 2019 үзэсгэлэнг зорин очиж амжаагүй хэрэглэгч, уншигчдадаа зориулан Мобикомын үзэсгэлэнгийн танхимд танилцуулагдсан, тун удахгүй зах зээлд нэвтрэх цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхуулъя.

VOO

IPTV-гийн дараагийн үе болох интернэтэд суурилсан телевизийн OTT үйлчилгээг Монголдоо VOO нэртэйгээр нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү үйлчилгээг авснаар хэрэглэгч өөрийн телевизээ ухаалаг үйлдлийн системтэй болгох боломжтой. Учир нь VOO-гийн Smartbox төхөөрөмж андройд үйлдлийн системтэй тул та телевизээсээ Google PlayStore-т хандаж хүссэн контентоо тоглуулж чадахаас гадна гар утас, телевиз, таблет зэрэг бүх төрлийн төхөөрөмж дээрээс ашиглаж, үзэж байсан контентоо тухайн төхөөрөмжөөсөө үргэлжлүүлэн үзэх гээд маш олон давуу талыг хэрэглэгчдэд олгох юм.

M-sign

Тридум и-Секьюрити компанитай хамтран Mobile PKI буюу сим дээр суурилсан тоон гарын үйлчилгээг M-Sign нэртэйгээр зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд уг үйлчилгээ нь хэрэглэгчдэд алсын зайнаас гэрээ байгуулах, гүйлгээ хийх боломжийг олгох өндөр нууцлал бүхий хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилгээ юм. Тоон гарын үсгийн үйлчилгээ нь эхний ээлжид Монголын анхны Candy цахим мөнгөний үйлчилгээ болон Candy зээлийн гэрээ байгуулахаас эхлээд цахим санхүүгийн бүхий л үйлчилгээг авахад ашиглагдах юм. Цаашлаад Мобикомын болон банк санхүүгийн байгууллагын, түүнчлэн төрийн үйлчилгээнүүдийг гар утаснаасаа тоон гарын үсгээр баталгаажуулан маш хялбар, найдвартай аргаар авах боломжтой болно.

YOMO

Өсвөр үе гэлтгүй бүх насныхны шимтэн үздэг мангаг Мобиком Корпораци Монголдоо албан ёсны эрхтэйгээр, дижитал хэлбэрээр хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү аплийкейшныг YOMO нэртэйгээр зах зээлд нэвтрүүлнэ.  Апликейшн хэлбэрээр гаргах нь  цаас, хог хаягдал гаргахгүй байгальд ээлтэй эко шийдлээс гадна алс хол хаанаас ч хүссэн үедээ хэрэглэгч авч ашиглах боломжийг олгосон хамгийн оновчтой шийдэл юм.

Компанийн нийгмийн хариуцлагын

Мобиком Корпораци нь байгуулагдсан цагаасаа хойш компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, хүүхдийн эрх, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс дурдвал: Мазаалай хамгаалах төсөл, Үдийн цай хөтөлбөр, Цахим сургалт төсөл, Хүүхдийн тусламжийн 108 утас, Зүрх бүхний төлөө зорилтот хөтөлбөр, Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж төсөл-WASH, Яараад яахавдээ аян, Моби төгөл. Энэ бүхэн нь амжилттай хэрэгжсэн болоод одоо ч хэрэгжиж байгаа төслүүд юм. Харин 2019 оны хувьд Мобиком Корпорациас “Хүүхэд бүрд цэвэр ус”цоо шинэ төслөө хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд уг төсөл нь компанийн Нийгмийн хариуцлагын бодлого чиглэлийн дагуу хүүхдэд чиглэсэн ээлжит төсөл юм.  Түүнчлэн компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ISO 9001:2013, ISO 9001:2015, ISO 31000, ISO 27001:2005 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн. Мобиком Корпорацийн нийгмийн хариуцлагын ажлыг үнэлж “Forbes Awards 2019” наадмаас шилдэг “Нийгмийн хариуцлагатай компани”-аар шалгуулсан билээ.

Candy Gaming

Онлайн тоглоом сонирхогч, тоглогч залуусын дунд аккаунтаа цэнэглэх асуудал тулгардаг бөгөөд энэхүү асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор Candy pay апликейшнаар цахим мөнгөөрөө цэнэглэх боломжийг бүрдүүлэн Candy Gaming үйлчилгээг шинээр нэвтрүүлэх гэж байна. Цаашид цахим мөнгөний хэрэглэгчдэд ашигтай хэрэгтэй хэрэгцээтэй бүх төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн Дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Candy-гийн танхимаас цахим мөнгөөрөө хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжийг олгосноос гадна Мобикомын үзэсгэлэнгийн танхимын гадна байрлах QR кодуудаас уншуулан 20’000 хүртэлх Candy цахим мөнгө болон Samsung Galaxy A10 ухаалаг утасны 6 ялагч тодорсон юм.

Мөн үзэсгэлэнг зорин ирсэн хэрэглэгчдийн дунд сонирхолтой асуулт хариултын тэмцээн зохион байгуулж 5 ялагчийг 100’000-аас 1’000’000 хүртэлх Candy цахим мөнгөөр урамшуулсан билээ.

ICT EXPO 2019 үзэсгэлэнд хүрэлцэн ирж дижитал орон зайг мэдэрсэн хэрэглэгчдэдээ баярлалаа.

ICT EXPO 2020 үзэсгэлэн дээр дижитал хөгжлийн гайхамшгийг мэдрүүлэх дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээр эргэн уулзацгаая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж