Ньюс хөтөч: Монгол Япон сургалтын эмнэлэг нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Монгол Япон сургалтын эмнэлэг нээлтээ хийнэ

Ньюс хөтөч: Монгол Япон сургалтын эмнэлэг нээлтээ хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө эрс сэрүүсч 8-10 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • “Нэн түрүүнд ХАБ – 2019” Бага хурал Корпорэйт Конвеншн Центр, Концерт танхимд болно. Холбоо барих утас:95091948
  • "Эдийн засгийн өдөр" чуулган Шангри-Ла зочид буудалд болно. Холбоо барих утас: 99199194

09.30

  • АШУҮИС-ийн харьяа Монгол Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх нээлтийн ёслол Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн- Монгол Япон сургалтын эмнэлэгт болно. Холбоо барих утас: 99051825, 88302616

10.00

  • УИХ-ын чуулганы хуралдаан нээлтээ хийнэ

11.00

  • Төрийн ордны В танхимд болох хэвлэлийн бага хурлаар Ерөнхий сайдын ивээл дор болох Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний талаар танилцуулж, салбарын өнөөгийн байдал, бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ХНХЯ-ны удирдлагууд, Ерөнхий сайдын Ажлын албанаас өгнө. Холбоо барих утас: 91915340, 95918888, 99047423, 99519677

12.15

  • “Рио Тинто Монгол” ХХК, МУИС-тай 2020 онд хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Арга хэмжээ МУИС-ийн төв байрны 320 тоот хурлын танхимд болно. Холбоо барих  утас: 99109960

14.00

  • Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберагийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим БНЧУ-ын Гадаад Харилцааны Яамтай хамтран Монгол-Чехийн бизнес уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалтад БНЧУ-ын уул уурхайн ашиглалтын, агаарын тээврийн, хөрөнгө оруулалтын эрх зүйн зөвөлгөө олгох, барилгын, программ хангамжийн, хөдөө аж ахуй зэрэг томоохон компаниуд оролцоно. Арга хэмжээ нь МҮХАҮТанхимд зохион байгуулагдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж