Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын инженерүүдийн нэгдсэн сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын инженерүүдийн нэгдсэн сургалт болж байна

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын инженерүүдийн нэгдсэн сургалт болж байна

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалт”-ыг 2019 оны 09 дүгээр сарын 29-өөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 120 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалт гурван өдрийн турш үргэлжилнэ.

Энэхүү сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаяр нар оролцлоо.

Сургалтад хамрагдаж буй алба хаагчдад харилцаа холбоо, мэдээллийн технологи, телехяналтын системийн ашиглалтын талаар онол, арга зүй, дадлага хосолсон сургалт зохион байгуулж байна. Сургалтаар цагдаагийн байгууллагын харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, мэдээлэл, холбооны инженерүүдийн үүрэг хариуцлага, мэдээллийн нэгдсэн систем, сүлжээний шинэчлэлт, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах болон Монгол улсын телехяналтын системийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, программ ашиглалтын мэдлэг, ур чадварын шалгалт авах юм.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж