Волейболын залуучуудын Улсын аваргууд тодорлоо | News.MN

Волейболын залуучуудын Улсын аваргууд тодорлоо

Волейболын залуучуудын Улсын аваргууд тодорлоо

Өнгөрсөн долоо хоногт спортын төв ордон (СТО)-д волейболын Залуучуудын УАШТ болж ням гарагт дүнгээ гаргалаа. Энэ сарын 23-29-ий өдрүүдэд СТО-д 6 өдөр үргэлжилж эрэгтэй төрөлд “Эрчим” клуб, эмэгтэй төрөлд “Энагурэ” клубууд тус тус аваргаар тодорчээ. Энэ жилийн залуучуудын УАШТ-д эмэгтэй 11, эрэгтэй 9 багийн 300 гаруй тамирчид оролцсон. Тэмцээний хэсгийн тоглолтууд бямба гарагт өндөрлөсөн бол шигшээ тоглолтууд ням гарагт болсон.

Эрэгтэй хүрэл медалийн төлөө Хос Бар RKH болон Алтайн Барс Хилчин клубууд хооронд болж 3-1 харьцаатай Р.Хангай дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Хос Бар RKH клуб хожил байгуулж хүрэл медалийг хүртсэн. Хүрэл медалийн төлөөх тоглолтонд Хос Бар RKH клуб 25-20, 25-21, 20-25, 25-22 харьцаатай ялалт байгуулснаар залуучуудын УАШТ-ээс анхны медалиа хүртэж байна. Аваргын алтан медалийн төлөө ДЦС-IV ТӨХК-ий “Эрчим” клуб болон Хасуумегаватт ХХК-ий “Мегастарс” багууд өрсөлдөж “Эрчим” клуб хожил байгуулж 2019 оны залуучуудын УАШТ-ий алтан медалийн эзэд болжээ.

Эрэгтэй медалийн эзэд:

  • Алт: “Эрчим” клуб
  • Мөнгө: “Мегастарс” клуб
  • Хүрэл: “Хос Бар RKH” клуб

Эмэгтэй медалийн эзэд:

  • Алт: “Энагурэ” клуб
  • Мөнгө: “Тэнүүн-Огоо” клуб
  • Хүрэл: “Хилчин-Ти Жи” клуб

Тэмцээний дараа тэмцээний шилдгүүдийг тодруулсан.

  • Шилдэг хамгаалагч: “Энагурэ” клубын Н.Баасанжав (эмэгтэй), “Хос Бар RKH” клубын Э.Энхманлай (эрэгтэй)
  • Шилдэг довтлогч: “Тэнүүн-Огоо” клуб Б.Цолмон (эмэгтэй), “Мегастарс” Э.Энх-Амгалан (эрэгтэй)
  • Шилдэг холбогч: “Хилчин-Ти Жи” клуб Д.Намуун (эмэгтэй), “Эрчим” клуб О.Золбоо (эрэгтэй)
  • Тэгш тоглогч буюу Үнэ цэнэтэй тоглогч: “Энагурэ” клуб С.Булгантамир (эмэгтэй), “Эрчим” клуб Б.Батсуурь (эрэгтэй)

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж