Хуучирсан мэдээ: 2010.07.24-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 24

Долдугаар сарын 24-ний баяр

Боливарын төрсөн өдөр

Венесуэла энэ өдрийг төрийн баяр болгон тэмдэглэдэг.  Уго Чавесийн тогтоосон боливарианы хувьсгалын “дөрвөн гол чиглэл” нь Исус Христос, Симон Боливар, Карл Маркс ба Эрнесто Че Гевара гэж тунхаглагджээ.

Венесуэлийн Боливарианы  Бүгд найрамдах улс нь Чөлөөлөгчийн заасан замаар явж байгаа гэж өнөөгийн удирдлага нь үздэг. Энэ улс оронд Боливарын жинхэнэ дахин шүтлэгийг бий болгосон юм. Түүний нэрээр улсаа нэрлэснээс гадна хоёр дахь том хотын нэрэнд хувьсгалчийн алдрыг оруулан Сьюдад-Боливар болгосон нь “Боливарын хот” гэсэн утгатай. Улсын валют нь боливар юм. Мөнгөний шинэчлэл хийснээр боливарын ханш чангарч хатуу боливар болжээ.

Өдрийн ишлэл

"Испанийн ард түмний эрх мэдлээр биднийг дарлаж буй гинжийг тасартал өөрийн сэтгэл зүрх, гар мөчөө амраахгүй байхыгаа өвгөд дээдсийнхээ бурхнаар, өөрийн эрх чөлөө ба эх орноор андгайлья!”

(1783 оны долдугаар сарын 24-ний өдөр төрсөн Америк тивийг чөлөөлөгч гэгдэх Симон Боливарын тангараг)

Симон Боливарын хөрөг

Симон Боливар Испанийн засаглалаас Агуу Колумби гэж нэрлэсэн орноо чөлөөлжээ. Тэр нь түүнийг амьд байхад Колумби, Эквадор, Венесуэла, Боливи болон бутарсан байлаа. Эдгээр орнууд Боливарыг чөлөөлөгч хэмээн хүндэтгэн дурсдаг. Боливар өөрөө түүнд нэр алдар, Агуу Колумбийн ард түмний нэгдэл хэрэггүй гэж байв. Нас барахынхаа өмнө тэрээр үүргээ гүйцэтгэсэн сэтгэлтэйгээр хадан гэртээ очихын тулд гэж байгаад “колумбичуудыг” дахин нэгдэхийг уриалж байжээ.

Үйл явдал

1774 ОН: Ирээдүйн генерал-фельдмаршал Михаил Кутузов Крымын давааны Шума тосгоны дэргэд Туркийн десантын ангитай хийсэн байлдаанд хүнд шархдав. Дэд хурандаа Кутузов эдгэрсэн ч баруун нүдээ алдсан байлаа.

Хатан хаан II Екатерина баатрыг  1000 червонцоор урамшуулан Хувилгаан Георгийн дөрөв дүгээр зэргийн одонгоор шагнасан байна. Түүнийг чөлөөнд гаргасан боловч албандаа буцан ирж генерал цолтойгоор Оросын армийг командлан 1805 онд Наполеонтай, 1811 онд Турктай байлдаж байлаа.

Наполеоны арми 1812 онд Орост довтлоход I Александр хаан түүнийг Оросын армийн ерөнхий командлагчаар томилон гэгээлэг ван цолоор шагнаж байв.

1812 оны есдүгээр сарын 7-нд Кутузов Наполеоны армитай гол тулалдаанаа Бородино тосгоны дэргэд хийн генерал-фельдмаршал цол авсан байв. Оросууд ихээхэн хохирол үзсэнг боловч армиа хадгалан үлджээ. Тэгээд Калугийн зүг ухран Москваг Наполеонд орхин гарчээ. Францчуудыг Москвад “сууж” байх үеэр Кутузов армийнхаа хүчийг сэлгэн амарч аваад Наполеоны армийг хуучин Смоленскийн замаар ухралтад оруулан Березин мөрөн дээр  тэднийг бут цохисон юм. Францын армийг Оросоос хөөсний дараа Кутузов Хувилгаан Георгийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнагдан Оросын эзэнт улсын цэргийн дээд одонгийн бүх зэргийн эзэн болсон байлаа. 

1790 ОН: Дэлхийн түүхэнд солир унасныг Францад анх удаагаа албан ёсоор бүртгэсэн байна.

Францын баруун өмнөд Барботан хотын ойролцоо 220 жилийн өмнө солир унасныг албан ёсоор Шинжлэх ухааны академидаа шууд мэдээлсэн байв. Орон нутгийн эрх баригчид энэ үйл явдлыг албан ёсоор бүртгэн авсан ч Францын нэртэй химич Клод Бертолле «Харамсалтай нь ард түмний домгийг бүхэл бүтэн хотын захиргаа үнэн мэтээр тайлбарлаж байгааг мангар гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй» хэмээн мэдэгдэж байжээ. Гаскончууд зөгнөл сайтай хэтрүүлэгтэй гэж үзсэн эрдэмтэн мэргэд иймэрхүү болчимгүй зүйлийг бүү анхаарч бай хэмээн иргэддээ уриалсан байлаа.  XVIII  зууны сүүлчээр ч эрдэмтэд сансраас солир унадаггүй гэж итгэсээр ирсэн байна. Зөвхөн 1803 онд л солирын сансрын гаралд нь итгэсэн юм. Тэр үед Эгле хотноо “чулуун бороо” орж олон үлдэгдлээр ул мөрөө үлдээсэн байжээ. Ингээд Францын Шинжлэх ухааны академи “тэнгэрийн чулууг” хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байлаа.

1945 ОН:
Берлины дагуул хот Потсдамд дэлхийн II ялагч гүрнүүдийн бага хурал дээр Америкийн ерөнхийлөгч Гарри Трумен Зөвлөлтийн Засгийн газрын тэргүүн Иосиф Сталинд маш хүчтэй “супер зэвсэг” бүтээснээ дуулгасан байна. 

Уинстон Черчилль, Гарри Трумэн ба Иосиф Сталин Потсдамын бага хурал дээр

Гэхдээ тэрээр үүнээс долоо хоногийн өмнө туршсан атомын бөмбөгийн тухай хэлээгүй зүгээр л “супер зэвсэг” гэж сонсгосон байна. Америкийн цөмийн  “Манхеттены хөдөлбөрийн” талаар өмнө нь мэдэж байсан Уинстон Черчиллийн хэлснээр Зөвлөлтийн лидер түүнийг анзаараагүй мэт өнгөрөөжээ. Барууныхны ажиллагааны талаар Зөвлөлтийн удирдлага мэдэж байсныг харин тэд мэдээгүй байсан аж. Зөвлөлтийн туршуулууд Америкийн цөмийн хөтөлбөр мөн Англид ажиллан Сталинд тогтмол мэдээлэл өгч байсан аж. Зөвлөлтөд ч энэ чиглэлээр 1943 оноос эхлэн ажиллаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж