Голомт банк “Шилдэг дижитал үйлчилгээ” шагналын эзнээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Голомт банк “Шилдэг дижитал үйлчилгээ” шагналын эзнээр тодорлоо

Голомт банк “Шилдэг дижитал үйлчилгээ” шагналын эзнээр тодорлоо

Мэдээлэл, технологийн салбарт гарч буй дэвшил, төрийн болон хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилготой “ICT Expo 2019” үзэсгэлэн өнгөрөгч өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа.

“ICT Expo” нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, ололт амжилтыг бодитоор таниулан сурталчилж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуй нэгжүүд, гарааны компаниуд, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг нэг дор уулзуулдгаараа онцлогтой.

Голомт банк нь сүүлийн хоёр жил дараалан уг үзэсгэлэнд оролцож байгаа ба энэ удаад дижитал банк болон дижитал хэтэвч, NFC карт зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцож иргэд, харилцагчдад шинэчлэгдсэн дижитал үйлчилгээнүүдээ танилцуулсан.

Үзэсгэлэнд оролцогчдыг 12 номинациар шалгаруулсан бөгөөд Голомт банкийг “ICT Expo 2019”-ийн “Шилдэг дижитал үйлчилгээ” номинацийн эзнээр тодруулж шагнал гардуулсан юм.

Дашрамд дурдахад, дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас үнэлж SocialPay aппликэйшнийг Bloomberg  award 2018-аас “Шилдэг инновац” шагналаар, дэлхийн банк санхүүгийн салбарт нэр хүнд бүхий Global Finance сэтгүүлээс Голомт банкийг 2019 оны Монгол Улсын “Шилдэг Дижитал Банк”-аар тодруулаад байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж