"Ээлжит бус чуулган парламентын түүхэнд байгаагүй чуулган байлаа"

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

"Ээлжит бус чуулган парламентын түүхэнд байгаагүй чуулган байлаа"

"Ээлжит бус чуулган парламентын түүхэнд байгаагүй чуулган байлаа"

УИХ-ын ээлжит бус чуулганы отгон  хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны  дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцсэнээр ээлжит бус чуулганыг хаалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын есдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг  Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн билээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар баг, хороо, сум, дүүргийн Хурал хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэхээр хуульчилсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан юм.

Уг дүгнэлттэй холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй тул үүгээр ээлжит бус чуулганы хуралдааныг хаалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Ээлжит бус чуулган хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт үргэлжилсэн хугацаа зэрэг олон үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохуйц чуулган боллоо. Энэ чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилж нэгдсэн хуралдаан 14 удаа 68 цаг хуралдсан. Нийт 23 асуудал хэлэлцэж 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан. Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд та бид зуны турш амралтаа хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлаж хичээнгүй ажилласан, хурал чуулгандаа оролцсон гишүүддээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг нэр төртэй давж гарсан гэж хэлж болно. Эрхэм гишүүдээ УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж