Налгар намрын урамшуулал

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Налгар намрын урамшуулал

Монголын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоны гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдлийг нэвтрүүлж НОГООН стандартыг тогтоосон орон сууцны иж бүрэн цогцолбор болох Монголын №1 ногоон "Ривер Гарден” хотхон, “Тайм Скүэр” хотхон 2015.09.15 хүртэл Налгар Намрын Урамшуулал зарлаж байна.

Хэрвээ та "Ривер Гарден” болон “Тайм Скүэр” хотхонд 9-р сарын 15-наас өмнө орон сууц захиалан худалдаж авбал тухайн байрны үнийн дүнгээс хамааран 50 сая төгрөг хүртэл шууд хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм.

Мөн та байр худалдаж авахдаа 100% төлбөрөө төлбөл тухайн байрны үнийн дүнгээс хамаарч 135 сая төгрөг хүртэл хөнгөлөлт эдлэхээс гадна NCD Group-ийн харилцагч, захиалагч бол 30 сая төгрөг хүртэл хөнгөлөлтийг нэмж олгохоо дуулгахад таатай байна.

МОНГОЛЫН №1 НОГООН ХОТХОН

Дашрамд сануулахад №1 ногоон хотхон “Ривер Гарден”, Шинэ үеийн шилдэг төсөл “Тайм Скүэр” хотхонд  БЭЛЭН БОЛСОН маш цөөн тооны орон сууцыг HOT SALE-д хамрагдан 50 сая төгрөг хүртэл шууд хөнгөлөлт эдлэхээс гадна нэмээд 1 эсвэл 2 гараж бэлгэнд авах боломж таны өмнө нээлттэй байна.

“River Garden”, “Time Square” хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд байрлах цөөн айлын, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Нэгдсэн төлөвлөлт бүхий ногоон хотхон. Хотхоны 70%-иас багагүй талбайд олон төрлийн мод, бут сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж, нуур, хүрхэрээ, зөөлөн хучилттай хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис зэрэг спорт комплекс талбай, 1,5 км урт дугуйн болон гүйлтийн зам зэргийг цогцоор нь шийдэж оршин суугчдынхаа тав тухтай, тансаг амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн чадсанаараа олон түмнээс “Монголын №1 ногоон хотхон” гэсэн тодотголыг авч чадсан цогцолбор хотхон юм.

Та “River Garden” хотхоны үргэлжлэл болох “River Garden” 2-р ээлжийн орон сууцанд 2015 оны 4-р улиралд, 2016 оны 2-р улиралд ашиглалтанд орох 78-216м2 3-5 өрөө тансаг зэрэглэлийн APPARTMENT, “Тайм Скүэр” хотхонд ашиглалтанд орсон 115.4 м2 3 өрөө, 149 м2 4 өрөө, 2015 оны 4-р улиралд ашиглалтанд орох 65.6м2-171.1м2 3-4 өрөө тансаг орон сууцыг банкны зээлээр хүүгийн хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах боломжтойг дуулгахад таатай байна.


NCD АППЛИКЕЙШН

Манай хамт олон хэрэглэгч, захиалагч нартаа илүү ойтрох үүднээс дэвшилтэд технологи ашиглан хэрэгжүүлж байгаа төслүүдийн барилгын интрактив 3D визуализаци, NCD аппликейшн хөгжүүлэн та бүхэнд танилцуулж байна. NCD Аппликейшнийг ашиглан цаг заваа хэмнэн үр дүнтэй, сонирхол татахуйц, ойлгомжтой байдлаар өөрийн хүссэн мэдээллийг авах боломжтой. Энэхүү аппликейшнийн давуу тал нь баригдаж байгаа болон ашиглалтанд орсон орон сууцыг захиалагч, худалдан авагч нартаа танилцуулахдаа нэг өнцгөөс харуулсан рендер, план зураг, бүдүүвчүүдийг ашиглахаас зайлсхийж барилгын ерөнхий төлөвлөгөө, өрөөний зохион байгуулалт, интерьер, ногоон байгууламж, барилгын хийцтэй илүү ойроос динамик байдлаар танилцах, визуаль орон зайд өөрийн биеэр хөл тавьсан мэт мэдрэмж төрүүлэх, хүрээлэн буй орчинтой ямарваа нэгэн удирдлагын хязгаарлалтгүй харьцах зэрэг онцгой боломжийг олгосон юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж