Тогтвортой хөгжил-Дэлхийн иргэдийн хүсэл

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжил-Дэлхийн иргэдийн хүсэл

Тогтвортой хөгжил-Дэлхийн иргэдийн хүсэл

Нэгдсэн Үндэсний Байгууллага нь Тогтвортой хөгжлийн 17 төрлийн зорилтуудыг (SDGs) 2015 онд баталсны дараахан дэлхийн 100 гаруй улс орнууд үүний дотор Монгол Улс болон Тайвань нь өөрийн улс орны онцлогт тулгуурлан холбогдох төсөл хөтөлбөрийг санаачлан гаргасан.

23 сая хүн амтай ардчилсан засаглалтай Тайвань нь 2017 онд “2030 он хүртэлхи тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэвшүүлсэн төдийгүй найрсаг харилцаат улс орнуудтай эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжил, энх тайван, хүртээмжтэй байх, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр иж бүрэн хамтын ажиллагааг идэвхитэй бэхжүүлж, олон улсын нийгмийн өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж буйг харж болох юм.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын үзэл санаа нь “Хэнийг ч орхигдуулахгүй” (leave no one behind) байхад оршдог төдийгүй эрх тэгш, хүртээмжтэй байх зарчмаар хөгжихийг чухалчилдаг хэдий ч Тайвань нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн сүлжээ /UNFCCC/ зэрэг НҮБ-ын системын байгууллагуудын холбогдох хурал зөвлөгөөн, арга хэмжээнд оролцон, өөрийн хувь нэмрээ оруулах боломжгүй байна.

Монгол хэл дээрхи хадмал орчуулгатай “Жинхэнэ найз” хэмээх богино хэмжээний киног үзэж сонирхоно уу. Та бүхнээс Тайванийг дэлхийн тогтвортой хөгжлийн түнш болгохыг дэмжин ажиллахыг хүсье.

“Жинхэнэ найз” Монгол хэл дээрхи хадмал орчуулгатай богино хэмжээний киног үзэх линк: https://drive.google.com/file/d/1RSnR-q6Cf1g_jKfHy-LotKfYCK8fx2Cl/view

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж