Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын VIII их наадам спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд Волейболын тэмцээн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын зааланд явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 13 хорооны эрэгтэй 13, эмэгтэй 13 баг оролцсоноос эрэгтэй 2-р хороо алтан медаль, 10-р хороо мөнгөн медаль, 12-р хороо хүрэл медаль, эмэгтэй 16-р хороо алтан медаль, 10-р хороо мөнгөн медаль, 14-р хороо хүрэл медаль тус тус хүртлээ.
Нийслэлийн иргэдийн VIII их наадмын Волейболын шигшээ тэмцээнд эрэгтэй 2-р хороо, эмэгтэй 16-р хорооны баг тамирчид оролцох эрхтэй боллоо. Эрхээ авсан баг тамирчиддаа амжилт хүсье.
ЭХ СУРВАЛЖ: ХУД