Наймдугаар сарын 19: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 19: Өдрийн гол үйл явдлууд

“Исламын улс” Эрдоганыг шулам гэж нэрлэв

 

Тайип Эрдоган

Фото: Ng Han Guan / Reuters

 

“Ислам улс” террорист бүлгийнхэн сүлжээгээр видео илгээлт тараан Туркийн ерөнхийлөгчийг шулам гэж нэрлэв. Хэт даврагчид ярьснаар, “Эрдоган Туркийг курдын босогчид, АНУ-д худалдсан” гэнэ. Энэ тухай Германы Deutsche Welle агентлаг дамжуулжээ.

 

Уг бичлэгт гурван дайчин зэрэгцэн зогсоод “Эрдоганы эсрэг бослого гаргахыг” урилжээ. Мөн ИУ бүлэгт туслах хэрэгтэйг сануулав. Хэт даврагчдын нэг нь Стамбул хотыг байлдан эзлэхээр амлажээ. Туркийн Сураче хотод аллага хийгдэн 32 хүн хөнөөгдсөний дараа хэд хоноод Туркийн сөнөөгч онгоцнууд Сирийн нутаг дэвсгэр дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалт агаараас довтлох болсон билээ. Наймдугаар сарын 23-нд Турк Америкийн онгоцнуудад Инжирлик баазаа ашиглахыг зөвшөөрсөн байлаа. Тэндээ америкчууд Сирийн нутаг дахь ИУ бүлэглэлийн байрлалд довтолгоон хийж байгаа юм.

 

Хамгийн дэгжин гүнжүүдийг нэрлэжээ

 

 

Британийн Hello сэтгүүлийн уншигчид хамгийн ганган, дэгжин залуу гүнжүүдийг тодруулсан байна. Санал асуулгад 30 мянга орчим хүн оролцсон бөгөөд уг чансаанд хоёр дахь удаагаа хаан ширээ залгамжлагч гүнж Данийн Мэри бараг 30 хувийн саналаар тэргүүлсэн байна.

 

Хэвлэл тэмдэглэснээр, хаан ширээ залгамжлагч гүнж “өөртөө маш итгэлтэй эмэгтэйн төрхийг баттай авч явдаг” ажээ.

 

Чансааны хоёрдугаарт нь Нидерландын хатан хаан Максима (сэтгүүл хурц тод өнгийн хувцасыг нь онцолжээ) гуравт нь Кембрижийн герцогийн ахайтан Кэтрин орсон байв. Кэтринийг “үргэлж дэгжин” гэж сэтгүүл нэрлэв.

 

Британийн хаантны гэр бүл дэлхийн хэвлэлийнхэнд хандан жонон Жоржийн албан бус зургийг хэвлэн нийтлэхгүй байхыг өмнө нь уриалсан байлаа.

 

“Оросыг барьж байхын” тул АНУ Болгарт танк авчирлаа

 

Flickr/ The U.S. Army

 

Европын аюулгүй байдлыг хангах санаачлага (European Reassurance Initiative), хөтөлбөрийн хүрээнд Болгарт байрласан АНУ-ын Тэнгисийн явган цэргийн анги шинэ танк, их буугаар сэлбэгдэж байна.

 

Европ дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн ангийн спикер ахмад Ричард Ульшагийн хэлснээр, Болгарт “Абрамс” гэх дөрвөн танк, гурван өөрөө явагч их буу, зургаан хөнгөн хуягт ирж байгаа гэнэ.

 

Ойрын амралтын өдрүүдэд цэргийн техник нь Болгарын Ново-Село гэдэг туршилтын талбайд очсон байна. Тэнд АНУ-ын Тэнгисийн цэргийн корпусын 160 цэрэг байгаа юм. ”Европт аюулгүй байдлыг хангах санаачлагын” хэсэг болгон зарласан шинэ ротацийн эхнийх нь энэ” гэж Military Times нэмэн мэдээлэв.

 

Амьдрах хэрэггүй хотуудын чансаанд Киев багтлаа

 

Киев

Фото: Назар Фурик / Zuma / Global Look

 

Бараг жил гаруй үргэлжилж байгаа Лонбасс дахь сөргөлдөөний улмаас Киев хот амьдахад таарахгүй хотуудын чансаанд багтжээ. Судалгааны Economist Intelligence Unit (EIU) компани дэлхийн 140 хотуудын чансааг тогтооход, 132 дугаарт нь Киев бичигджээ. Киевын өмнө ба хойно нь Камеруны Дуала, Зимбабвегийн нийслэл Хараре хотууд байна гэж “Herald Sun” сонин мэдээлэв.

 

Анагаах, боловсрол, тайван байдал, хүрээлэн буй орчин, дэд бүтэц зэргин төвшнөөр хотуудын чансааг тогтоожээ. Үнэлгээний 100 онооноос Киевт 43,4 оноо нь ноогдон байлаа. Хамгийн их сөрөг үнэлгээтэй хотуудад Тегеран (Иран), Алжир (Алжир), Карачи (Пакистан), Триполи (Ливи), Лагос (Нигери), Порт-Морсби (Папуа-Новая Гвиней), Дакка (Бангладеш), Дамаск (Сири) багтлаа.

 

Амьдрах нөхцөл сайтай хотуудын чансааг 97,5 оноо авсан Австралийн Мельбурн, тэргүүлэв. Дараалаад Австрийн Вена (97,4), Канадын Ванкувер (97,3), Торонто (97,2), Австралийн Аделаида (96,6) хотууд бичигдлээ. Амжиргаа сайтай топ арван хотын жагсаалтыг Хельсинк (Финлянд), Цюрих (Швейцари) төгсгөж байна. Оросын Санкт-Петербург (74,1), Москва (72,8) хоёр тус тус 77 ба 81-д бичигджээ.

 

Өөрийн нутгаа буудсан гэж Басурин Украиныг буруутгав

 

Эдуард Басурин

Фото: Сергей Аверин / РИА Новости

 

Киевын хяналтад байгаа Мариполь хотыг Украины хүчнийхэн буудлаа гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Батлан хамгаалах яамны корпусын дэд командлагч Эдуард Басурин мэдэгдэв. “Наймдугаар сарын 10-16-ны хооронд Талаковка суурины өмнөд захын ойн суулгацын талбайгаас Украины Зэвсэгт хүчний ангиуд Мариуполийн орон сууцны хорооллыг буудсан баримт нь манай тагнуулынханд тодорхой болсон” гэж тэр мэдэгдэв. Мариуполийн баруун хойд хэсгийн Бердянское суурины хойд талд Широкино, Мариуполийн чиглэлд гал нээж байгаа хүнд зэвсгийн байрлаж буйг манай сайн дурын хүчнийхэн тогтоогоод байна гэж Басурин нэмэн мэдэгдлээ. Тэрээр Европын хамтын ажиллагаа аюулгүй байдлын байгууллагын шалтгалтынханд хандан эдгээр баримтуудыг шалгахыг хүсэхийн зэрэгцээ, довтолгоонд орох шалтаг хайн байдлыг хурцаж байна гэж Киевыг тэр буруутгалаа.

 

Наймдугаар сарын 17-ны өдөр, Украины армийн М секторын пресс-офицер Ярослав Чепурной сайн дурынхан Мариуполийн орчмын Лебединское, Сартана сууринуудыг өөрөө явагч их буугаар буудсан гэж мэдэгдсэн байв. Түүнд байгаа мэдээллээр энгийн иргэд хэлмэгдсэн гэнэ. Өөрийн эх түүний бага насны охин хоёр шархадсан гэж тэр хэлсэн байлаа. Украины зүүн хэсэгт наймдугаар сарын 10-наас эхлэн байдал хурцдаж эхэлсэн юм. Сөргөлдөгч талууд өөрсдийн хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулснаа мэдээлж байна.

 

Хөнгөн атлетикийн ДАШТ-ний үеэр зөвхөн 600-700 тамирчдаас сэргээшийн шинжилгээ авна

 

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) Бээжинд явагдах дэлхийн аваргын тэмцээний үеэр нийт тамирчдын гуравны нэгээс сэргээшийн шинжилгээ авна гэсэн мэдээг Британийн The Guardian сонинд нийтэлжээ.

 

Организмд нь хориотой бодис байгаа эсэхийг тогтоох шинжилгээнд 600-700 тамирчид хамрагдах юм. Тэгүгийн (2011) ба Москвагийн (2013-й) тэмцээнүүдэд бүх тамирчдаас сэргээшийн шинжилгээг авч байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж