Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараах асуудлыг дахин ярихгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараах асуудлыг дахин ярихгүй

Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараах асуудлыг дахин ярихгүй

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцсон юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах саналыг та гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулсан гэх мэдээлэл бий. Энэ талаар бүлгээс ямар шийдвэр гарав?

-УИХ-ын  нэр бүхий гишүүдээс УИХ-ыг тараах саналыг гарсан. Нэр усыг нь хэлээд яахав. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг бид авч хэлэлцэхгүй байж болохгүй. Хэрэв УИХ-ын 51 гишүүн парламентыг тарахыг дэмжсэн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх үүднээс 2020 оны зургаадугаар сард болох сонгуулийг арваннэгдүгээр сард болох ард нийтийн санал асуулгатай хамтатган яагаад явуулж болохгүй гэж. Намын удирдах зөвлөл энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонсох үүднээс асуудалд хандсан. Энэ нь хуулийнхаа дагуу 51 гишүүний гарын үсэг бүрдэх боломж, бололцоо хомс байсан. Тийм учраас асуудлыг өргөн хүрээнд яриагүй. Анхан шатанд  саналыг нь сонссон. Тодорхой хүрээнд санал солилцлоо. Энэ асуудал  дахин яригдахгүй  гэж ойлгож болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлж, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг томилно гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Ор үндэсгүй  мэдээллийг зохион байгуулалттай явуулж байгаа.

-Таны гарын үсэгтэйгээр мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын тушаалаар 2016 оны сонгуулийн дараахан Н.Энхбаатарыг МИАТ ТӨХК-ийн дэд захирлаар томилсон талаарх албан бичиг саяхан нийтэд ил гарсан. Энэ мэт намын дэмжлэгтэйгээр хэчнээн хүн албан тушаалд томилогдсон бэ?

-Сонгуулийн дараа УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт ажилласан төр, намын ажлын дадлага туршлагатай хүмүүсийг санал болгодог. Энэ үүднээс ганц нэг бичиг ийш, тийшээ явж байсан. Түүний л нэг асуудал. УИХ-ын гишүүдээс дэмжихийг хүссэн бичиг ирдгийг би уламжилж өгөх үүрэгтэй. Намын дүрмээр боловсон хүчний бодлогыг удирдах зөвлөл шийдвэрлэдэг. Парламентын улс орны онцлог ийм л тогтолцоогоор явдаг. Түүнээс хэн нэгэн дарга албан тушаалд очингуутаа өөрийн дураар, үзэмжээр томилгоо хийх, тус байгууллагыг тогтворгүй болгох шийдвэрийг ганцаараа гардаггүй. Ийм бололцоо ч ховор байдаг. Түүнээс уг асуудлаар хууль зөрчсөн, өөртөө давуу байдал үүсгэсэн зүйлгүй. Намын удирдах зөвлөл ярилцаж байж шийдвэр гаргадаг.

-Хууль зөрчсөн асуудал юм биш үү? 

-Хууль биш намын дүрмийнхээ дагуу тодорхой асуудлыг УИХ-ын гишүүд намынхаа Удирдах зөвлөлд тавьдаг. Намын дүрмийг дээд шүүх баталдаг биз дээ.

-Н.Энхбаатарын томилгоо “60 тэрбум”-ын схем хэрэгжсэний жишээ гэж ойлгож болох уу?

-Тийм зүйл байхгүй.

-НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй саяхан телевизийн нэвтрүүлэгт орсон яриандаа таны нэрийг хэдэнтээ дурдсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ? 

-Би тайлбар өгөхгүй. Алдаа гаргасан бол алдаагаа үүрээд явах ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж