Таван Богд ХХК-н Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв нь 100,000 дахь хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Таван Богд ХХК-н Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв нь 100,000 дахь хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүллээ

Таван Богд ХХК-н Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв нь 100,000 дахь хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүллээ

Автомашины эрэлт нэмэгдэж буй энэ үед автомашины найдвартай баталгаат засвар үйлчилгээ үзүүлдэг цөөхөн газруудын нэг болон бүх төрлийн Toyota, Lexus загварын автомашинуудын албан ёсны засвар үйлчилгээний төв Таван Богд ХХК-н Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвийн дарга Д.Цивонноровтой ярилцлаа.


-Таван Богд ХХК-ний Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв нь анх хэзээ байгуулагдсан бэ?

-Таван Богд Toyota-н засвар үйлчилгээний төв нь 2015 оны 04 сарын 13-нд Toyota-н олон улсын стандартын дагуу баригдсан анхны засвар үйлчилгээний төв болон нээгдсэн. Дэлхийн аль ч улсын Toyota-н засвар үйлчилгээний төвд үйлчлүүлж байгаатай адил үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2019.09.29-ны өдөр манай засвар үйлчилгээний төв нь 100,000 дахь хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүллээ.

-Toyota-н стандартын дагуу баригдсан гэж байна. Toyota-н стандартын шаардлага ямар байдаг вэ?

-Дэлхийн аль ч улсын засвар үйлчилгээний төвдөө Toyota ижилхэн стандартын шаардлага тавьдаг. Харилцагч үйлчилгээний соёл, баталгаат засвар үйлчилгээ, чадварлаг инженер техникийн ажилтнуудтай байхыг шаарддаг. Хамгийн чухал үнэт зүйл бол хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн найдвартай баталгаат засвар үйлчилгээг үзүүлэх юм.  Toyota-н стандартын дагуу үйлчилгээ явуулдаг учраас хэрэглэгчийн хүссэн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, гомдол хүсэлтийг тогтмол шийдвэрлэх мөн хэрэглэгчдийн тав тухыг хангасан тохилог орчин хүлээлгийн танхимд үйлчилгээ үзүүлж байна. Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс стандартын дагуу хэрэглэгчийг засвар үйлчилгээний төвд байлгадаггүй бөгөөд хэрэглэгч өөрийн автомашиныг хүлээлгийн танхимаас ipаd-р хяналтын систем руу орон хянах боломжтой байдаг

-Автомашинд засвар үйлчилгээ хийхэд мэргэшсэн чадварлаг инженер механикууд их чухал байх?

-Мэдээж автомашины засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгана гэдэг маш чухал. Тийм ч учраас манай байгууллагын зүгээс ажилтнуудаа Япон улсад мэргэжлийн сургалтанд суулгаж бэлтгэдэг. Манай засвар үйлчилгээний төв нь өдөрт 110 автомашинд үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай, 2 ээлжээр ажилладаг 60 гаран инженер, техникийн ажиллагсадтай бөгөөд 18 нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Toyota-гийн албан ёсны сертификаттай инженер, механикууд байдгаас ерөнхий инженер Ц.Бямбадорж нь Монгол улсад ганц байдаг Toyota-н хамгийн дээд зэрэглэлийн сертификат буюу Master Diagnostic Technician цолтой инженер юм.

-Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвийн давуу тал нь юу вэ?

-Манай Toyota-н засвар үйлчилгээний төвийн давуу талууд:

  • Toyota, Lexus загварын бүх төрлийн автомашинд хөдөлгүүр болон хүч дамжуулах эд ангийн засвар үйлчилгээ, компьютер, явах эд ангийн оношлогоо
  • Toyota, Lexus загварын бүх төрлийн Hybrid хөдөлгүүртэй автомашинд бүрэн оношлогоо, засвар болон battery-н оношлогоо хийх
  • Toyota-н албан ёсны оригнал сэлбэгийн үйлчилгээ болон борлуулалт, захиалга
  • Дугуйн тэнцвэржүүлэлтийн болон тэнхлэг тохиргооны үйлчилгээ
  • Таван Богд ХХК-с худалдан авсан автомашинуудад мэргэжлийн баг кузов засвар хийх
  • PDR буюу автомашины кузовт будаг замаск хийхгүйгээр сэвийг гаргах
  • Бүх төрлийн авто будгийн кодыг гарган вакум камерт будах
  • Японы зориулалтын бодисоор 3 үе гадар өнгөлгөө хийх
  • Бүрэн автомат авто угаалга
  • Кофе шопоор үйлчлүүлэн тав тухтай хүлээлгийн танхим,
  • Засварт орсон автомашинаа хяналтын камераар хянах бүрэн системтэй, Free Wi-Fi орчин зэрэг давуу талтай.

-Засвар үйлчилгээ авахад хөнгөлөлт урамшуулал байдаг уу?

-Үйлчилгээ болон сэлбэг худалдан авсан хэрэглэгчиддээ 5, 10, 20%-н хөнгөлөлтийн карт олгодог. Мөн утсаар үйлчилгээний цаг захиалсан,  18:00 – 21:00 цагийн хооронд үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдэдээ картын хөнгөлөлт дээр нь нэмээд  3% -ийн хөнгөлөлт үзүүлж байна.

Автомашиныхаа эрүүл мэндэд анхаардаг Toyota, Lexus автомашин эзэмшигч та бүхнийг замын цагдаагийн баруун талд байрлах Таван Богд Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж