Хөгжиж буй орнуудын “G-77” бүлгээс Хойд Солонгосын эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг шаардан тогтоолын төсөл баталжээ. Эдийн засгийн хориг нь Хойд Солонгосын хөгжил цэцэглэлтийг саатуулж байна гэж тус бүлэг үзжээ. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд болсон сайд нарын хуралд оролцогчид Хойд Солонгосын эсрэг хоригийг нэн даруй цуцлахыг шаарджээ. Хуралд 120 орчим орны төлөөлөгч оролцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан аж.
Хойд Солонгос нь цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлснээр НҮБ болон олон улсын эдийн засгийн хоригт орсон юм. Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгчтэй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уулзах үеэрээ эдийн засгийн хоригийг зөөлрүүлэхийг хичээжээ. Гэвч төрийн тэргүүн нарын уулзалт тодорхой гэрээ, хэлэлцээрт хүрэлгүй өндөрлөсөн.
“G-77” бүлэг нь гишүүн орнуудын эдийн засгийн ашиг сонирхлыг дэмжих зорилготой олон улсын байгууллага юм. Тус бүлэг 1964 онд үндэслэгч 77 орны бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ба өдгөө 134 гишүүнтэй болж өргөжжээ.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ