“Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

“Сэлэнгэ-2015” хамтарсан сургууль эхэллээ

Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2015” сургууль ОХУ-ын нутаг дэвсгэрт болж байна. Сургууль энэ сарын 17-нд албан ёсоор эхэлсэн юм.


“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд голлон явагдаж байна.

Байлдаантайгаар усан саадыг зэвсэг техниктэйгээр туулах энэхүү дадлага сурууль нь манай улсын Зэвсэгт хүчний хувьд өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй сургалт болж байгаагаараа онцлогтой.

“Сэлэнгэ-2015” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаанд Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, Оросын талын сургуулийн удирдагч хошууч генерал Д.И.Коваленко, сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Л.Онцгойбаяр болон ОХУ, Монгол улсын цэрэг дайчдын бие бүрэлдэхүүн оролцсон бөгөөд ОХУ, Монгол Улсын төрийн далбаа, сургуулийн тугийг гвардын 5 дугаар армийн салааны захирагч, ахлах дэслэгч В.Г.Бередухов, ахмад Т.А.Абатаев, салааны захирагч, ахлах дэслэгч Д.Мандалбаяр, батальоны захирагч, хошууч Т.Тогмиддүүний нар мандуулж, ОХУ, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр албан ёсоор сургууль эхэлжээ.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж