Судлаачдын мэдээгээр эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгийн арван хувь нь илүүдэл жингээс үүсэх өвчин эмгэгтэй тэмцэхэд зарцуулагдаж байна. Тэр жилдээ 17 орчим тэрбум евро болж байна. Илүүдэл жингээс үүсэх хамгийн их дэлгэрсэн өвчний тоонд сахрын шижин, үе мөчний өвчин, зүрхний дутагдал, бүдүүн гэдэс, түрүү булчирхай ба хөхний хорт хавдрууд орж байна. Мөн тэдэнд сэтгэл санааны тусламж хэрэгтэй. Бүдүүн хүмүүст зориулсан тусгай тоног төхөөрөмжүүд бас хэрэгтэй.
Холбооны статистикийн албаны мэдээгээр немцүүдийн 51,4 хувь нь илүүдэл жинтэй байна. Эмнэлгийн даатгалынхан бүдүүн хүмүүсийн тоо өсч буйд сандарч байна. Даатгалын хэмжээ хуучнаараа харин тэднийг эмчлэх зардал ихээр өсч байна.
Үүнтэй холбогдуулан тэднээс даатгалын илүү мөнгө авах саналыг зарим улстөрчид дэвшүүлжээ.