Хоригийн асуудлаар АН болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэв | News.MN

Хоригийн асуудлаар АН болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэв

Хоригийн асуудлаар АН болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэв

Хоригийн асуудлаар АН болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэв

МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг болон хуралдааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар ярилцжээ. Тодруулбал, өнөөдөр үдээс хойш ээлжит бус чуулганыг хааж, маргааш намрын ээлжит чуулганыг нээх аж. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцээд, тус асуудлаар АН–ын зөвлөл зөвшилцөх санал тавьсны дагуу зөвшилцсөний дараа хоригийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. Мөн Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газартай уулзах шаардлагатай  гэдгийг  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодотголоо. Тэрбээр “Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тийм учраас зөвшилцөж, ярилцах чиглэл рүү нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг бүлгийн гишүүдийн олонх үзлээ. Хоригийн хугацаа Баасан гаригт  дуусна. Үүнээс өмнө зөвшилцөж, бүлэг шийдвэрээ гаргана” гэв.

Харин ээлжит бус сонгуулийг явуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулсан гэх асуудлаар мөн бүлэг дээрээ санал солилцжээ. Тус асуудлыг албан ёсны бус, парламентыг тогтвортой байлгах, парламент дахь ёсыг төлөвшүүлэх  чиглэлд энэ УИХ үүрэг хүлээж ажиллах ёстой гэдгийг бүлгийн гишүүдийн олонх хэлсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-30 202.21.117.2

Хоригийг хүлээж аваад 3-р хэлцүүлгээр алдаагаа засах нь зөв байх

Avatar

Зочин 2019-09-30 103.26.193.75

Өөрсдөө тохиролцоод ндсэн хуулийн өөрчлөлтөө баталж чадвал хоригийг авах нь зөв байх.ҮХ-иа баталж чадахгүй бол хохино л болно биз

Avatar

bbb 2019-09-30 202.70.34.115

hohi ni 65 uulaa olonhi bolod diilj chadaj bn uu…kkk .
buldugduuleh yum aa uursduu hiisen bolohor hohi ni eeeeeeeeeeeeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж