Сөүл хотын захиргаанаас Солонгосын цагаан толгойн үсгийг сурталчлах ажлын хүрээнд гадаадын иргэдэд солонгос нэр өгөх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдлээ. "Korean Names for Non-Koreans" хэмээх энэхүү туршилтын хөтөлбөр нь хилийн чанадад амьдардаг болон солонгосын соёлыг сонирхдог гаднын иргэдэд зориулсан гэдгийг Сөүл хотын олон нийттэй харилцах албаны дарга Пак Чин Ён хэлэв.
Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүссэн гадаадын иргэд Сөүл хотын албан ёсны цахим хуудсанд хандаж болохоос гадна english@seoul.go.kr хаяг руу майл бичиж, анкетаа татан авах боломжтой юм байна. Солонгос нэр авах хүсэлт, шалтгааныг нь харгалзан үзэж сар бүр 5-10 хүнийг шалгаруулах аж. Сөүл хотын даргын хэлж буйгаар, тун удахгүй солонгос нэр авахыг хүссэн анхны гадаад иргэнд сертификатыг нь олгох гэнэ.
Эх сурвалж: www.koreatimes.co.kr