АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворууд эх орондоо эргэн ирэхээр болов. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Гэрээнд монголын талаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хууль бусаар хил дамнан гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг өмчлөх эрх манай улсад шилжиж байгаа юм. Одоогоор алдагдсан олдворуудыг хаана нь хадгалах нь тодорхойгүй байгаа юм. Энэ асуудалд ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгээс “алдагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг музейд байрлуулж, олны хүртээл болгох нь зохимжгүй. Учир нь анхдагч байдал нь алдагдсан” гэж үзэж байгаа аж.
Б.ЦЭЦЭГ