АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд, Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, МАН-тай хамтарч Шийдлийн Засгийн газар байгуулсан нь анхнаасаа буруу шийдвэр байсныг дурьдаад, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт өгөхийг намынхаа удирдлагуудаас шаарджээ.
Тэд УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын улс төрийн шийдвэр нь нийгэм, улс орны хөгжил дэвшилд шууд хамаатай учир аливаа эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тооцож үзэх ёстой гэж үзэж байгаа бололтой. Мөн АН-ын дарга фракцгүй болсноо 25 жилийнхээ ойгоор зарласан. Гэтэл сүүлийн үед сайд нарын томилгоонд фракцуудын зарчим үйлчилж байгаа нь АН ялагдах үндэс болж буйг уг мэдэгдэлд сануулжээ.
О.САР