Мэргэжлийн сүмогийн аварга Кэсиносато зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сүмогийн аварга Кэсиносато зодог тайллаа

Мэргэжлийн сүмогийн аварга Кэсиносато зодог тайллаа

Өнгөрсөн амралтын өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносато Ютакагийн зодог тайлах ёслолын ажиллагаа боллоо. Кисэносато мэргэжлийн сүмо бөхөд 2002 оны Хару башёд барилдан хөл тавьж байсан бөгөөд 2004 оны арваннэгдүгээр сарын Кюшю башёд дээд зиндаад дэвшсэн. 2004 оны арваннэгдүгээр сарын башёд анх дээд зиндаад зодоглосноос хойш 15 жил дээд зиндаад барилдсан. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 2012 оны нэгдүгээр сарын Хацу башёд озэки цол хүртсэн бол 2017 оны нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлэн Ваканохана аваргаас хойш төрсөн Япон улсын анхны аварга цолтой сүмочин болсон.

Кисэносато мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад хоёр удаа түрүүлсэн бөгөөд аварга цолтой тийм ч тогтвортой олон жил барилдаж чадаагүй. Тамирчин хүний хамгийн том дайсан болох бэртэл гэмтэл түүний карьерыг үгүй хийсэн бөгөөд ёкозуна болсноосоо хойш ганц ч удаа 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй байсаар 2019 оны нэгдүгээр сарын Хару башёд зодог тайлах болсноо зарласан. Түүний зодог тайлах ёслолын ажиллагаа өчигдөр болсон бөгөөд мэргэжлийн сүмо бөхийн холбооны удирдлагууд, үе үеийн бөхчүүд, ар гэрийнхэн болон Монгол аваргууд оролцжээ. Ийнхүү Японы мэргэжлийн сүмо бөхийн цорын ганц Япон аварга Кисэносато албан ёсоор зодог тайллаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж