Мишель Платинигийн материалыг FIFA шалгаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

Мишель Платинигийн материалыг FIFA шалгаж эхлэв

© AP Photo/Keystone, Steffen Schmidt

Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) тэргүүн, FIFA-гийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Мишель Платинигийн талаар буруутгасан материал хэвлэлээр гарсныг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) шалгаж эхэлсэн тухай тус холбооны хэвлэлийн албанаас мэдээлэв.

BARTLOMIEJ ZBOROWSKI/EPA/ИТАР-ТАСС

FIFA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке Платинитай холбоотой асуудал хөндсөн захидал хүлээн авсан байна. Уг захидлын хариуд тэрээр холбоо энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэдгийг хэлжээ.

Үүний өмнөхөн Германы "Welt am Sonntag" сонин “Платини бол шүүгээнд байгаа араг яс” нэртэй материалыг Цюрих дэх FIFA-гийн төв байрнаас тараасан гэж бичиж байсан юм. Уг материалд Платини Олон улсын хөлбөмбөгийн холбоог удирдаж чадахгүй гэсэн утгатай зүйлс бичиж, ямар нэгэн зохиогчгүйгээр сонинуудад тараасан байжээ. Энэ талаар Европын хөлбөмбөгийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга FIFA-д хандаж, захидал илгээснээр асуудлыг шалгах болсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж