Жолооны ард архи уухыг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.07.24-нд нийтлэгдсэн

Жолооны ард архи уухыг хориглов

Согтууруулах ундаа, мансууруулах болон бусад наркотик ба хорт согтууралтай үедээ тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон холбооны хуулийг батламжлан ОХУ-ын ерөнхийлөгч  Дмитрий Медведев гарын үсгээ зурав.

Уг хуулийг долдугаар сарын 2-нд Төрийн дум, долдугаар сарын 14-нд Холбооны зөвлөл баталсан юм.  Үүгээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн” 19 дүгээр ангийн 21 дэх зүйлд  “Согтууруулах ундаа, мансууруулах болон бусад наркотик ба хорт согтууралтай үедээ тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон”  заалт нэмэгдэн орж байна.

Үүгээр 80 кг жинтэй эрэгтэй хүний хагас литр шар айраг эсвэл 40 гр архи буюу нэг хундага цагаан дарс хэрэглэхийг зөвшөөрч байсан хуулийн заалт хүчингүй болжээ.
Албан ёсны статистикаар Орос нь зам, тээврийн ослоор зөвхөн Украин, Египет хоёрын дараа дэлхийн гурав дахь орон юм. Жилдээ замын цагдаагийнхан сая орчим согтуу жолоочийг саатуулдаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж