Монголын хөлбөмбөгийн “Мазала” үндэсний дээд лигийн 2-р хагасын сүүлийн тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 17-р тойрогт “Эрчим” болон “Улаанбаатар Сити” клубууд адилхан 38 оноотой хүснэгтийг тэргүүлж байсан юм. Лигийн сүүлийн тойрогт лигийг тэргүүлэгч “Улаанбаатар Сити” клуб “Атлетик-220” клубтэй тоглосон бол “Эрчим” клуб “Хоромхон” клубтэй тоглосон. Энэ тоглолт лигийн хүснэгтийн тэргүүлэгчийг тодруулах чухал тойрог байсан юм.
“Эрчим” клуб 7-2 харьцаатай “Хоромхон” клубыг хожиж бүтэн оноогоо авснаар 41 оноотой болсон бол “Улаанбаатар Сити” клуб 1-1 харьцаатай “Атлетик220” клубтэй тэнцснээр 39 оноотой өндөрлүүллээ. “Мазала” үндэсний дээд лигийн тоглолт өндөрлөсөн бөгөөд хүснэгтийн эхний 5 байранд бичигдсэн багууд болон хүснэгтийн сүүлийн 5 байранд бичигдсэн багууд хоорондоо нэг тоглолт хийснээр энэ улирлын дээд лигийн аварга баг болон доош унах багууд тодорхой болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ