УИХ-ын дарга БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийг угтан авлаа | News.MN

УИХ-ын дарга БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийг угтан авлаа

УИХ-ын дарга БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийг угтан авлаа

УИХ-ын дарга БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр /2019.09.30 / их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера  хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нарын албан ёсны хэлэлцээ эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж