Т.Бадамжунайн хүргэнийг 461 дүгээр ангид саатуулсан ч суллажээ

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Т.Бадамжунайн хүргэнийг 461 дүгээр ангид саатуулсан ч суллажээ

Т.Бадамжунайн хүргэнийг 461 дүгээр ангид саатуулсан ч суллажээ

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайгийн хүргэн “Монголдарь инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр  АТГ-аас шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгажээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Э.Жаргалсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр энэ сарын 24-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгасан. Улмаар түүнийг 48 цаг саатуулж, энэ сарын 26-ны өдөр сулласан" гэх мэдээллийг өглөө.

Сануулахад, Т.Бадамжунай нь Э.Жаргалсайханы гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Монголдарь инвестмент” ХХК-иас 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байгаа аж. Мөн Т.Бадамжунайгийн гэр бүлийнхэн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хувийн компанидаа ажиллацгааж байжээ.

Хүргэн Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2017 оноос Б.Батзоригийг сайд байхад ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байжээ.

Т.Бадамжунайгийн үүсгэн байгуулсан “Хүрээт”, хүргэн Э.Анарын байгуулсан “Ану групп”, хүргэн Э.Жаргалсайханы байгуулсан “Универсал говь майнинг” ХХК-иудад хориг тавигдсан юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж