Орост эсэргүүцлийн жагсаал улам өргөжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Орост эсэргүүцлийн жагсаал улам өргөжиж байна

Орост эсэргүүцлийн жагсаал улам өргөжиж байна

ОХУ-ын Москва хотноо Ням гаригт 20 мянга орчим хүн жагсч, зуны турш өрнөсөн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаарджээ. Жагсагчид дуу хоолойгоо нэгтгэн “Бүгдийг сулла” хэмээн хашхирч байв. Зөвшөөрөлгүй жагсаал хийсэн, албаныхны шаардлагыг эсэргүүцсэн, үймээн дэгдээсэн гэх мэт шалтгаанаар зуны турш 2400 гаруй хүнийг ОХУ-д баривчлан хорьжээ. Тэдгээрийн олонхыг тухайн үед нь сулласан боловч шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож буй олон хүн байна. Мөн нэлээд хэдэн хүнд дөрвөн жил хүртэл шоронд хорих ял оноожээ.

Москва хотноо өнгөрсөн зургадугаар сард сөрөг хүчний болон бие даан нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд бүртгэхээс татгалзсаныг эсэргүүцэн жагссан юм. Улмаар эсэргүүцлийн жагсаал зуны турш Буриадын Улаан-Үүд болон өөр олон хотуудад ч үргэлжилсэн. Зарим үед жагсагчдын тоо 60 мянгад хүрч, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины засаглалын үе дэх хамгийн том жагсаал болж байв. ОХУ-ын орон нутгийн сонгууль энэ есдүгээр сарын эхээр болсон билээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж