Сэтгүүлчийн аллагын хариуцлагыг Саудын хунтайж хүлээнэ | News.MN

Сэтгүүлчийн аллагын хариуцлагыг Саудын хунтайж хүлээнэ

Сэтгүүлчийн аллагын хариуцлагыг Саудын хунтайж хүлээнэ

Сэтгүүлчийн аллагын хариуцлагыг Саудын хунтайж хүлээнэ

“Washington Post” сонины тоймч Жамал Хашгоггиг хөнөөсөн хэргийн хариуцлагыг хүлээхээ Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман мэдэгджээ. Тэрбээр өчигдөр “CBS” телевизийн “60 минут” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо сэтгүүлчийн аллагад ямар нэгэн хувийн оролцоогүй гэдгээ тодотгосон байна. Мухаммед бин Салман хэlэхдээ “Энэ бол жигшүүрт гэмт хэрэг. Гэхдээ би Саудын Арабын удирдагчийн хувиар хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэжээ.

Жамал Хашгогги нь өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын элчин сайдын яаманд гэрлэлтээ бүртгүүлэхээр ороод амь үрэгдсэн юм. Тухайн үед Эр-Риядын эрх баригчид энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж мэдэгдсэн. Гэвч энэ нь Саудын Арабын хунтайжийн ойрын хүрээнийхний хийсэн ажиллагаа гэдгийг хожим мэдэгджээ. Улмаар түүний ойрын зөвлөхүүдийг сэтгүүлчийн үхэлд буруутгасан ба өндөр албан тушаалын таван хүнийг ажлаас нь халж, 18 хүнийг баривчлан хорьсон юм. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоо болтол үргэлжилж байгаа ч Жамал Хашгоггийн цогцсыг олоогүй аж.

Мухаммед бин Салман

Харин АНУ-ын тагнуулын агентлагаас сэтгүүлчийг хөнөөх тушаалыг Мухаммед бин Салман өөрийн биеэр өгсөн гэх дүгнэлтийг гаргасан. Мөн НҮБ-ын хараат бус мөрдөн шалгагчид өнгөрсөн зургадугаар сард хийсэн мэдэгдэлдээ түүнийг холбоотойг нотлох баримт олдсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж