Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрүүдэд ослын шинжтэй 531 дуудлага хүлээн авснаас 364 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг  хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс гурав нь хүүхэд бөгөөд хүндэвтэр гэмтжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 28-ны 17:48 цагийн орчим Партизаны замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч Н нас барж, зорчигч С гэмтсэн.

-Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёрдугаар багийн нутаг Самбартай хөтөл гэх газар энэ сарын 29-ны өдөр асфальтан замд Toyota corolla маркийн автомашин онхолдож, зорчигч А, Б нарын хоёр хүн нас барж, жолооч Н, зорчигч Э нарын хоёр хүн гэмтсэн.

-Төв аймгийн Баян сумын Цавчир гуравдугаар багийн нутаг Бамбар хорооны хоёрдугаар гудманд энэ сарын 29-ны 16:30 цагийн үед Тoyota progress маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч У-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж