ЗХЖШ-ын дарга А.Ганбат яагаад ажлаа өгөх болов

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

ЗХЖШ-ын дарга А.Ганбат яагаад ажлаа өгөх болов

ЗХЖШ-ын дарга А.Ганбат яагаад ажлаа өгөх болов

Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар томилогдоод удаагүй байсан хошууч, генерал А.Ганбат өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Томилогдоод удаагүй хэрнээ яагаад гэнэт ажлаа өгөх болов гэдэг асуултад хариулт авахаар ЗХЖШ-руу холбогдоход эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэлээ.  Энэ талаар тус штабаас тодруулахад “ЗХЖШ-ын дарга хошууч, генерал А.Ганбат урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгөх өргөдлөө өгсөн. Одоогоор ажлаа хараахан өгөөгүй, түр орлон гүйцэтгэгчээ томилох гэж байна” гэдгийг хэллээ.

Гэвч зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Ерөнхийлөгчийн "дургүйг" хүргэсэн учраас ийнхүү ажлаа өгсөн гэх яриа ч байна. Учир нь өнгөрсөн Баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэрээ төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед барилгын цэргийн суурь болсон 017-р ангийг бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцох ёстой гээд энэ асуудалд анхаарал хандуулахыг ЗХЖШ-ын дарга А.Ганбатад үүрэг болгосон байна. Гэвч Ерөнхийлөгчөөс үүрэг чиглэл авсан генерал яагаад гэнэт өргөдлөө өгөх болов, үнэхээр эрүүл мэндийн шалтгаантай байв уу гэдэг асуулт дагуулж буй.

Түүнийг өнгөрөгч хоёрдугаар сард нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д хүргүүлснээр томилж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хошууч, генерал А.Ганбат нь өмнө нь 2010 онд ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ОХУ-ын Анагаахын сургуульд сурдаг хүүгээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж, цалинжуулдаг байсан, БНХАУ-д сурдаг хүүг нь мөн Зэвсэгт хүчний өөр нэгэн ангиас цалинжуулдаг гэсэн хэрэгт буруутгаж байсан бөгөөд тэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

  • 1962 онд Улаанбаатар хотод төрсөн
  • 1969-1979 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль
  • 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи
  • 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи
  • 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж